Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпын чуулган 12 дугаар сард
Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн жил тутмын хурал болж, 2012 оны эхний есөн  сард тус хорооноос хийсэн ажлын тайлан, “Лондон-2012″ олимпын наадамд оролцсон дүнгийн талаар тайлан сонслоо. Хуралд оролцсон гишүүд МҮОХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг онцлоод Монголын баг тамирчид олимпын наадмаас таван медаль хүртэж түүхэн амжилт үзүүлснийг өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа хуралдаж, МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулан ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хорооны гишүүд, хяналтын зөвлөлийг сонгодог Олимпын чуулганыг 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо явуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны эрх барих дээд байгууллага – Олимпын чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөл, олимпын медальтнуудын төлөөлөл оролцдог билээ.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан