Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Модон бөмбөгийн УАШТ болно
Монгол Улсын 2012 оны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 21, 22-нд “Монгол Шилтгээн” цогцолборын модон бөмбөгийн талбайд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Сономпилын баталсан зааврын дагуу зохион байгуулах аж. Улсын аварга шалгаруулах тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, УБ ЦТС зэрэг эрчим хүчний байгууллагуудаас баг тамирчид оролцох гэж буйгаараа онцлогтой. Ингэхдээ нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй тус бүр тамирчнаас доошгүй бүрэлдэхүүнтэйгээр багаа бүрдүүлж оролцохоос гадна, хувиараа мөн өрсөлдөх юм.  Тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, дүнгээ гаргана. Нэг тамирчин хоёр төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд болно. Харин холимог хос, талбайн тэмцээнүүд бүгд 12 талбайд болох юм банйа. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулна. Талбайн цохилтын төрлийн тэмцээн нь талбайд хоёр тамирчин халз тулж өрсөлдөн 12 талбайн дийлэнх талбайд нь тэргүүлсэн нь ялагч болж цаашид шалгарсан тамирчид нь бөхчилөх хэлбэрээр дараагийн шатанд шалгаран тоглох журмаар явагддаг байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдыг ирэх арваннэгдүгээр сарын 22-27-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцуулахаар шалгаруулах ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан