Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эрүүл Мэндийн салбарын ирээдүйн 100 удирдагчийг Харвардтай хамтран бэлдэнэ

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар эрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах залуусыг бэлдэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан 1 жилийн хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сараас боловсруулж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залууг  Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс ил тодоор шалгаруулан хамруулах юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй анхан шат ба ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн  үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, кризис менежмент, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын баг заах юм.

Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ-ны зүгээс донор байгууллага, Харвардын Их Сургуультай хамтран зохион байгуулна. Уг ажлын хүрээнд Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа,Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ Хүүхдийн сангийн сууриан төлөөлөгч Эвариста Комлантай уулзаж санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан