Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Ц.Хонгорзул оддын шоуг чимэв

TV-5 телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоунд спортынхноос анх удаа оролцогч сонгогдсон нь буудлага спортын ОУХМ, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул юм.

2010 онд буудлагын залуучуудын Дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртсэн түүнийг МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Цагаандалайн охин гэдгийг спортынхон андахгүй биз ээ. 2007 оноос буудлага спортоор хичээллэж эхэлсэн ч ердөө гуравхан жилийн хугацаанд дэлхийн аварга болж чадсан Ц.Хонгорзул сонирхлынхоо дагуу бүжгийн спортоор хичээллэн, ур чадвараараа урлагийн оддыг ардаа орхин, оддын шоуг чимж буй. Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуны Өмнөд Солонгосын хувилбарт тамирчин бүсгүй түрүүлж байсан тохиолдол бий. Тиймээс оддын шоуны монгол хувилбарт бас нэгэн шилдэг тамирчин ялагч болохыг үгүйсгэх аргагүй.

“Ододтой б
үжиглэе” шоуны эцсийн дүн энэ сарын 29-нд гарах бөгөөд энэ өдрийг хүртэл мессежээр санал хүлээн авч байгаа аж. Ялагч тодруулах гол шалгуурын нэг мессеж санал асуулгад оролцож, Хонгороогоо дэмжихийг хүсвэл 155166 дугаарын утсанд “Тамирчин Хонгороо” гэсэн тодотголтойгоор мессеж нисгээрэй.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан