Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Д.Отгонцэцэг Польшийн тамирчинтай барилдана

Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канад улсын Альберт мужийн Страткон Канти хотын үзэсгэлэнт Шервуд цэцэрлэгт хүрээлэн дотор байрладаг “Millenium Palace” спортын ордонд манай цагаар маргааш өдрийн 13 цагт эхлэхээр болжээ. Тус тэмцээнд Азербайжан, Англи, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Бразил, Вьетнам, Грек, Израиль, Казахстан, Канад, Латви, Монгол, ОХУ, Польш, Румын, Словак, Сьера-Леоне, Тайвань, Турк, Украин, Франц, ХБНГУ, Чех, Швед, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 29 орны бөхчүүд оролцож байгаа юм. Манай улсын тамирчдаас 48 кг-д ОУХМ Б.Даваачимэг, 51 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаа, 67 кг-д ОУХМ Ц.Баярзаяа, 72 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг нар зодоглохоор болсон. Тэмцээний дүрэм ёсоор эхлээд 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд өрсөлдөх манай улсын тамирчдын сугалаа таарсан байдлыг сонирхуулж байна.
51 Кг- Д.Отгонцэцэг
51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт Польшийн бөх Роксана Марта Засинатай таарчээ. Түүнийг хожбол Азербайжаны бөх Анжела Дороган, АНУ-ын Алиса Лампе хоёрын аль ялсантай нь барилдана. Энэ хэсэгт Турк, Хятад, Хазахстан, Беларуссын бөхчүүд мөн байна. Нөгөө хэсэгт нь дэлхийн аварга, оросын бөх З.Рахманова, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга, украиний бөх Юлия Благиня, ДАШТ-ний хүрэл медальт, канадын бөх Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад/ байна.
59 кг- Т.Мөнхтуяа
59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт канадын бөх Мишель Фаззаритэй таарчээ. Түүнийг ялбал АНУ-ын бөх Лей Жейнстэй барилдана. Энэ хэсэгт энэтхэг, беларуссын бөхчүүд байна. Нөгөө хэсэгт нь хятадын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, дэлхийн залуучуудын аварга Чжан Лан, Украиний бөх, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ирина Харив байна.
67 кг- Ц.Баярзаяа
67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт Оросын бөх Ирина Богдановатай таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд латвийн бөх Лаура Скужина, Украиний бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн залуучуудын хошой аварга Алина Стадник хоёрын аль ялсантай нь барилдана. Энэ хэсэгт Азербайжаны бөх, Европийн аварга Надя Сёменцова, Швед, Хятад, Канадын бөхчүүд мөн байна. Нөгөө хэсэгт японы бөх, Азийн аварга Каеко Шимада, болгарын бөх, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Манолова байна.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл