Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
С.Батболд оюутны ДАШТ-нд хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн оюутны Х дахь удаагйн ДАШТ гурван төрлөөр энэ сарын 2-6-нд Финлянд улсын Куртане хотын хоёр мянган хүний суудалтай “Kuortanehalli” спортын цогцолборт болж байна. Тэмцээнд ДАШТ-нд Австри, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Бразил, Гүрж, Израиль, Иран, Испани, Канад, Монгол, Норвег, ОХУ, Польш, Румын, Тажик, Турк, Украин, Унгар, Финлянд, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 25 орны бөх оролцож байна.Эхний өдөр эрэгтэй 55, 60, 66, 74 кг-ийн жингийн барилдаан болж манай гурван бөх зодоглосноос 55 кг-ийн жинд спортын мастер С.Батболд хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр эрэгтэй 84, 96, 120, эмэгтэй 48, 51 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан болно. Манай дөрвөн бөх дэвжээнд гарна.
2012 оны оюутны чөлөөт бөхийн ДАШТ-ий дүн
Финлянд улсын Куртане хот, аравдугаар сарын 2-6
Эрэгтэй
55 кг 1. К.Дондук-Оол /ОХУ/
2. Зачару Сандерс /АНУ/
3. Содномдашийн Батболд /Монгол/
3. Кью Мюде /БНХАУ/
Манай бөх спортын мастер С.Батболд /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт болгарын бөх Крим Чучуровтой таарч 0:1, 5:0, 1:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Молдавын бөх Антолий Буряныг 1:0, 2:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Зачару Сандерстэй барилдаж 5:1, 1:1, 3:0 онооны харьцаагаар хожигджээ. Харин хүрэл медалийн төлөө Канадын бөх Стевен Такахашитэй тулж 4:0, 1:2, 3:1 онооны харьцаагаар хожжээ. Энэ жинд 11 бөх өрсөлджээ.
60 кг 1. Василь Шуптар /Украин/
2. Антони Массуда /Франц/
3. Минор Ресеп Актас /Турк/
3. Стефан Иванов /Болгар/
11. Баатархүүгийн Өсөхбаяр /Монгол/
Манай бөх спортын мастер Б.Өсөхбаяр /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт туркийн бөх Минор Ресеп Актастай барилдаж 0:7, 0:3 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 12 бөх өрсөлджээ.
66 кг 1. Мустафа Кайя /Турк/
2. Сёмен Радулов /Украин/
3. Илья Абелов /Канад/
3. Владимир Готисан /Молдав/
9. Батчулууны Батмагнай /Монгол/
Манай бөх спортын мастер Б.Батмагнай /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт унгарын бөх Габор Фаркаштай барилдаж 0:1, 1:1 онооны харьцаагаар өвдөг шорооджээ. Энэ жинд 13 бөх өрсөлдөв.
74 кг 1. Реза Афзалинаемами /Иран/
2. Кохей Китамура /Япон/
3. Колтон Спонселлер /АНУ/
3. Камал Маликов /ОХУ/ энэ жинд 16 бөх барилдав.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл