Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Футзалын дасгалжуулагчийн курс өнөөдөр эхэллээ
Талбайн тэмцээний улирал өндөрлөж, футзалын улирал эхлэж байна. Футзал Монгол улсад хөгжих боломжтой спорт. Энэ ч утгаараа футзалын мэргэжилтнүүдийг бэлтгэх үүднээс МХБХолбоо бодлогын хүрээнд үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаа. Энэ ондоо багтаан Азийн Хөлбөмбөмбөгийн Холбоотой хамтран Футзалын Дасгалжуулагчийн курс, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран Футзалын Шүүгчийн сургалтуудыг явуулахаар төлөвлөсөн.
Энэ төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Азийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран Монголын Хөлбөмбөгийн Холбоо Футзалын дасгалжуулагчийн курсыг өнөөдрөөс эхлүүллээ. Сургагч багшаар Азийн Хөлбөмбөгийн Холбооны сургагч багш, Иран улсын иргэн ShahabeddinSofalmanesh хүрэлцэн ирсэн байна. Мөн сургалтын нээлтийн ажиллагаанд Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны ахлах мэргэжилтэн н.Сүрэнхорлоо, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Р.Энхбаяр, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын ахлах мэргэжилтэн Б.Батсайхан нар оролцлоо.
Сургалтад нийт 15 багш, дасгалжуулагч хамрагдаж байгаа бөгөөд сонсогчоор 10 гаруй хүмүүс хамрагдаж байгаа нь сургалтын эрэлт хэрэгцээг харуулж байгаа явдал юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан