Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН 6 ШИНЭ ЗҮТГҮҮРИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЛЭЭ

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар бөгөөд “Эрдэнэс Тавантолгой “ХК-ийн хөрөнгө оруулалтаар төсөл амжилттай хэрэгжлээ.

Төслийн 5 дугаар багц буюу Хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. 

Монгол орны говь хээрийн байгаль, цаг уурын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай, орчин үеийн инновац, технологийн шийдлийг шингээсэн SD70ACe/LW загварын илчит тэрэг ийнхүү Монгол Улсад ашиглагдаж эхэллээ.

Өндөр хүчин чадалтай зүтгүүрүүд нэвтэрснээр Тавантолголгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэх бөгөөд төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллах үед “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд энэхүү төмөр замаар 30 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм.

Мөн “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох зүтгүүрийн засварын төвийг АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгууллаа.

 

 

Уг засварын төв нь жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх бөгөөд 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй болон бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засварлах хүчин чадалтай юм. Мөн механик цехэд CNC удирдлагатай TCK-50A загварын токарийн суурь машин, CNC плазма зүсэгчийг нэвтрүүлснээрээ онцлогтой. 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан