Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна

Цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгохтой холбоотойгоор бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчид санал, хүсэлтээ илэрхийлж байна.

Энэ асуудалд салбарын сайдын хувьд анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлаас 2026 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан хуулиар цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр нэмж олгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь тогтоолгосон цэргийн тэтгэвэр дээр суурь тэтгэвэр нэмж авах боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ уг нэмэгдлийг эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэдэд олгохоор хязгаарлаад байна.

Үүнтэй холбоотойгоор өндөр хариуцлага, эрсдэлтэй онцгой нөхцөлд, цаг наргүй ажиллаж, хуулийн дагуу цэргийн тэтгэврээ 40, 50-тайдаа тогтоолгосон иргэд 55, 60 нас хүртлээ хүлээх хэрэгцээ үүсээд байна.

Иймээс цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Миний бие УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, яг энэ асуудлыг хөндөн, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Энэхүү санал, дүгнэлтийг 2026 оны аравдугаар сарын 28-нд УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан, шаардлагатай өөрчлөлтийг хийж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Эх орныхоо аюулгүй байдлын төлөө олон жил зүтгэсэн цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах нь Батлан хамгаалах салбарын бодлогын чухал зорилт хэвээр байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан