Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Коби дахиад хоёр жил тоглоно
NBA-гийн бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг, ирээдүйн алдрын танхимын гишүүн Коби Брайнт гэрээнд үлдсэн хоёр улирал тоглоод л зодог тайлахаар шийджээ. Энэ талаар өмнө нь цуурхал яриа, таамаг төдий мэдээллүүд тархаж байсан ч энэ удаа Коби өөрөө CBS Sports.com-д мэдээлжээ. 34 настай Коби Брайнт 17 дахь улирлаа NBA-д өнгөрөөх гэж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 27.9 оноог дунджилж, сүүлийн дөрвөн жил үзүүлээгүй дээд амжилтаа гаргажээ. Гэвч тэрээр CBS Sports.com-д ярихдаа “Энэ шийдвэр эрүүл мэндтэй ямар ч холбоогүй, хамгийн гол нь би өөрөө тоглохыг хүсч байна уу, дээд түвшинд өөрийгөө бэлдэж, дахин өрсөлдөхийг хүсч байна уу, гэдэгт л байгаа юм" гэсэн байна.
К.Брайнтын гэрээ 2013-14 улирлын дараа дуусах юм. "Дахиад гурван жил өндөр түвшинд өөрийгөө байнга бэлдэж тоглоно гэдэг их урт хугацаа шиг санагдаж байна. Хамгаалан тоглогчийн хувьд их олон жил юмаа" гэж нэмж хэлсэн байна. Тэрээр Шакил О"Нилийн хамт 2000, 2001, 2002 онд аварга авч, дараа нь 2009, 2010 онд дахин түрүүлж байсан түүхтэй.
NBA-гийн бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг, ирээдүйн алдрын танхимын гишүүн Коби Брайнт гэрээнд үлдсэн хоёр улирал тоглоод л зодог тайлахаар шийджээ. Энэ талаар өмнө нь цуурхал яриа, таамаг төдий мэдээллүүд тархаж байсан ч энэ удаа Коби өөрөө CBS Sports.com-д мэдээлжээ. 34 настай Коби Брайнт 17 дахь улирлаа NBA-д өнгөрөөх гэж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 27.9 оноог дунджилж, сүүлийн дөрвөн жил үзүүлээгүй дээд амжилтаа гаргажээ. Гэвч тэрээр CBS Sports.com-д ярихдаа “Энэ шийдвэр эрүүл мэндтэй ямар ч холбоогүй, хамгийн гол нь би өөрөө тоглохыг хүсч байна уу, дээд түвшинд өөрийгөө бэлдэж, дахин өрсөлдөхийг хүсч байна уу, гэдэгт л байгаа юм" гэсэн байна. К.Брайнтын гэрээ 2013-14 улирлын дараа дуусах юм. "Дахиад гурван жил өндөр түвшинд өөрийгөө байнга бэлдэж тоглоно гэдэг их урт хугацаа шиг санагдаж байна. Хамгаалан тоглогчийн хувьд их олон жил юмаа" гэж нэмж хэлсэн байна. Тэрээр Шакил О"Нилийн хамт 2000, 2001, 2002 онд аварга авч, дараа нь 2009, 2010 онд дахин түрүүлж байсан түүхтэй.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
























