Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Дрогбагийн гоолонд уурссан Сенегалын фанатууд үймээн дэгдээжээ
Дакарт болж буй Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний Сенегал-Зааны ясан эргийн хоорондох тоглолтын үеэр үймээн гарснаас тэр даруй зогсооход хүрчээ. Уг тоглолтод талбайн эзэн Сенегалын баг 2-0-оор хожигдохдоо тулсан учир уурссан фанатууд нь Зааны ясан эргийн хөгжөөн дэмжигчид болон багийн гишүүд рүү хүртэл элдэв зүйлийн хог шидэлж, далбааг нь урж тасдан, гал гаргаж танхайрч эхэлжээ. Зааны ясан эргийн фанатууд нутгийн хөгжөөн дэмжигчдээс зугтаж, хөлбөмбөгийн талбай руу үсэрцгээж байсан бөгөөд цагдаагийнхан тэдний хөлбөмбөгчдийн хамт аюулгүй газарт хамгаалан хүргэжээ.  Энэ үймээний үеэр 10 гаруй хүн бэртэж гэмтсэний дотор Сенегалын Спортын сайд хүртэл байжээ.
Үймээн Зааны ясан эргийн довтлогч Д.Дрогба тэмцээний дуусахаас 15 минутын өмнө хоёр дахь гоолоо хийсний дараа эхэлжээ.  Үймээнийг намжтал 40 минут хүлээзнэхээр шийдсэн боловч зогсох шинжгүй байсан учир тоглолтыг бүрмөсөн зогсоохоор шийджээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан