Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
С.Чинзориг, Н.Төмөрхүү давж заалдах шатны шүүхэд хандана
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, тойргийн хорооноосоо үнэмлэхээ гардсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Өвөрхангай аймгийн шүүхэд давж заалдахаар болжээ.
Тэднийг сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд саналыг нь худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тарааж хууль зөрчсөн гэж өрсөлдөгч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт нар Хан-Уул дүүргийн  шүүхэд гомдол гаргасан.
Харин үүнийг Нийслэлийн шүүх үндэслэлгүй хэмээн үзсэн ч Г.Батхүү нар Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд байснаа өнгөрсөн пүрэв гаригт татаж авсан юм. Улсын Дээд шүүх асуудлыг хэлэлцэж амжаагүй байхад Өвөрхангай аймгийн шүүх уг асуудлыг хэлэлцэж Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргасан байна.  Харин  МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж өрсөлдсөн  С.Чинзориг, Н.Төмөрхүү нар энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ хэллээ. Тэрээр “Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр бол анхан шатны шүүхийн шийдвэр. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандана. Тэд биднийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гэж байгаа. Гэтэл түүнийг  цагдаагийн байгууллага олж тогтоогоогүй. Зөвхөн сонгуулийн тойргийн хорооноос өгсөн бичгийг үндэслэж л ийм шийдвэр гаргасан” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан