Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутаг 100 хувь авна
Байгалийн нөөц ашиглсаны төлбөрийн тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Энэ хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосноор орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлж байгаатай холбоотой аж. Эл хуулиар рашаан, булаг, хайрга, шороо гээд байгалийн баялгийг ашигласны төлбөрийн 55 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байж. Тэгвэл эл хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосноор байгалийн баялгийг ашигласны төлбөрийг тухайн суманд 100 хувь шилжүүлдэг болох юм байна. Ингэснээр тухайн сум орон нутаг байгалийн баялгаас олох мөнгөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болж байгаа хэрэг. Харин байгалийн баялаг ашиглах зөвшөөрлийг БОНХЯ-наас олгодог байх нь.

Харин энэ асуудлаас үүдэж гишүүдийн дунд зарчмын зөрүүтэй асуудал гарсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгэнт байгалийн баялаг ашигласны төлбөрийг сум орон нутаг авдаг болж байгаа хойно зөвшөөрлийг тухайн орон нутагт нь өгдөг байвал зүгээр байна.

Ой цэвэрлэх зорилгоор унасан, хатсан мод авах гэхээр зөвшөөрөл нь яаманд байдаг. Гэтэл иргэд хот руу зөвшөөрөл авахаар ирнэ гэж байхгүй. Тиймээс ой модруугаа хөрөө, сүхээ бариад л дайрна. Нэг ёсондоо хулгай хийнэ, хууль зөрчинө гэсэн үг. Тиймээс зөвшөөрлийг нь тухайн сум орон нутагт олговол дээрх асуудал үүсэхгүй гэв.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярилцаж холбогдох хуульд судалгаа хийе гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан