Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ- дарга З.Энхболдод өргөн барив
Сонгуулийн ерөнхий хороо Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн асуудлаар өнөөдөр хуралдаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр гаргалаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн эл шийдвэрээ 20:00 цагийн үед УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Тэрээр “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Өвөрхангай аймгийн сум дундын шүүх хууль зөрчсөн гэсэн тогтоол гаргасан. Энэ бүх баримтыг үндэслэн СЕХ хуралдаад, УИХ сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны энэ оны долдугаар сарын 1-ний 37 дугаар тогтоолын С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой хэсгийг хүчингүй болголоо. Яагаад хүчингүй болгосон гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35,18,16-д “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Үүнийг зөрчвөл нэр дэвшигчээс нь татах үндэслэл болно гэж мөн хуульд заасан. Тойргийн хороо дээрх хуулийн дагуу нэрийг эргүүлэн татаагүй. Тиймээс СЕХ-нд ямар эрх байдаг вэ гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 14.4-д доод шатны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо хүчингүй болгох эрхтэй гэж заасан байгаа. Энэ дагуу СЕХ хуралдаж доод шатны шийдвэрийг хүчингүй болголоо” гэв.
Ингэснээр Өвөрхангай аймгийн иргэдийн 28 хувиас дээш хувийн санал авсан Г.Батхүү, Д.Зоригт нар нөгөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх бололтой.  

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан