Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
А.Гансүх, Э.Бат -Үүл нийслэлийн иргэдийн төлөө хамтарч ажиллах нь

Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулав. Уг санамж бичгийг байгуулснаар нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон замын түгжрэлийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гарган хөгжүүлэх зэрэг нийслэлчүүдэд аюулгүй, таатай амьдрах нөхцөл бүрдүүлэхээр талууд хамтран ажиллах ажээ.
2012 -2016 он хүртэл баримтлан хэрэгжүүлэх уг санамж бичигт авто тээвэр, авто зам, төмөр зам, агаарын тээврийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлд 40 орчим асуудалд хамтран ажиллахаар тусгасан бөгөөд талууд харилцан тохиролцсоны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох юм.
Тухайлбал, унадаг дугуйн зам барих, гэр хорооллын доторх авто замын сүлжээг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж, хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл, төлбөрийн цахим тасалбарын иж бүрэн систем нэвтрүүлэх, баруун талдаа жолооны хүрдтэй болон хуучин автомашины импортыг хязгаарлах, “эко” наалт бүхий тээврийн хэрэгслийг хотын төвийн автозамаар зорчих асуудлыг судалж шийдвэрлэх зэрэг асуудлууд тусгагдсан юм.
Түүнчлэн “Богдхан- төмөр зам”-ын 170 км суурь бүтцийг барьж байгуулах, улмаар одоо ашиглаж байгаа 35 км төмөр замаар хөнгөн галт тэрэг /LRT/ явуулах, олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Зам, тээврийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар уг Санамж бичигт заасан хамтын ажиллагааны чиглэл тус бүрээр нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийн явц, үр дүнг хагас жил тутам хэлэлцэж дүгнэх юм байна.

0 Сэтгэгдэл