Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
УИХ-ын чуулганы хуралдааныг МАН бойкотолж эхэллээ

МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадаа жагсан УИХ-ын гишүүд, албаны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байснаас өнөөдөр өглөө 10,00 цагт эхлэх байсан УИХ-ын нэгдсэн чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаж чадалгүй УИХ-ын дарга нэгдсэн чуулганыг 15,00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн юм.  
Харин яг одоо УИХ-ын гишүүд чуулгандаа орохоор иртэл МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулганы танхимын хаалгыг хааж суугаад гишүүдийг оруулахгүй байна. Тэд бас чуулганы танхимын араас ордог хоёр хаалган дээр ч бас суужээ. МАН-ын гишүүд бичгийн цаасан дээр бичсэн “АН-ын СЕХ огцор”, “Олигархиуд захиалгаар хууль бус шийдвэр гаргаж байна”, “Шүүх цагдаа, прокурор АН-ын гарт орлоо” гэсэн уриа лоозон барьжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлбэл Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөчихнө хэмээн МАН-ын гишүүд  ийнхүү УИХ-ын ажиллагааг бойкотолж байна гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан