Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Сүхбаатарын талбайд МАН-ынхан жагсана
“Хүчирхийллийн эсрэг тэмцье, хууль цаазаа хамгаалъя” уриатай  цуглаан өнөөдөр   Сүхбаатарын талбайд болно. Цуглааныг МАН-ын гишүүд, дэмжигчид, ”Шударга сонгууль” хөдөлгөөн, Өвөрхангайн сонгогчид, Нутгийн удирдлагын холбоо, Ардчилсан Үндсэн хууль батлагчдын холбоо, Төрийн албан хаагчид маргааш зохион байгуулах юм байна.
УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал авсан ч сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан,  архи, эд зүйл тараасан хэргээр шүүхийн шийдвэр гарч, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг эргүүлэн татаж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх болсноос үүдэн МАН ийм эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлээд байгаа юм. Өчигдөр МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадна жагссан бол МАН-аас УИХ-д сууж байгаа гишүүд УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй хэмээн чуулганы танхимын гурван хаалгыг хааж, уриа лоозон барьж суусан юм.
                                            Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан