Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Төрийн түшээд нь чуулганы танхимыг хааж, Сүхбаатарын талбайд хэн ч үгүй байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг өдөр. Чуулган хуралдвал л АН Өвөрхангай аймгаас сонгогдсон гээд байгаа Г.Батхүү, Д.Зоригт нараа тангараг өргүүлчихэж мэднэ гэж хардаж байгаа МАН-ын гишүүн түшээд өглөөнөөс эхлэн УИХ-ын чуулганы танхимын хаалгыг халхлан, уриа лоозонгоо бариад сууж эхэлсэн байна.
Уг нь МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгуулийн сурталчилгаандаа оролцуулсан гээд байгаа, насанд хүрээгүй хүүхдүүд нь нэр төрөө сэргээлгэх гэж шүүхэд хандсан  учраас Өвөрхангай аймгийн шүүх “шинэ нөхцөл байдал үүслээ” хэмээн  асуудлыг эргэн харахаар боллоо гэсэн мэдээлэл өчигдөр ирсэн ч МАН-аас сонгогдсон гишүүд хашир нь дээр гээд суугаа жагсаалаа үргэлжлүүлж байгаа бололтой.
Харин өглөөний 9,00 цагаас Сүхбаатарын талбайд “Хүчирхийллийн эсрэг тэмцье, хууль цаазаа хамгаалъя” уриан дор олон нийтийн жагсаал болно гэж байсан ч одоогоор Сүхбаатарын талбайд нэг ч хүн алга байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан