Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Монгол Улс Киргизэд санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэнэ
Монгол Улс Киргизэд санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Киргизийн бүгд найрамдах улсын парламент-Жогорку Кенешийн депутат Алмаз Баатырбеков өчигдөр хийлгэсэн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. “Киргизийн парламентын төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзах үеэр тэр ингэж мэдээлсэн” гэж Баатырбеков хэлсэн байна. Түүнийхээр бол энэ тусламжийг хоёр улсын хамтарсан сан байгуулах замаар үзүүлэх гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Киргизийн талыг  ийм сан байгуулахад анхаарна уу гэжээ. Алмаз Баатырбеков “Одоохондоо сангийн хөрөнгийн хэмжээ ямар байх, аль тал нь хэдий хөрөнгө оруулах талаар яриагүй байгаа” гэсэн байна.
2011 оны дүнгээр Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ нь 4,6 мянган ам.доллар байгаа бол Киргизэд энэ үзүүлэлт дөнгөж 1,1 мянган ам.доллар байгаа юм гэж Киргизийн http://www.kyrtag.kg сайт мэдээллээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Энэ Элбэгдорж юугаа солиороод тусламж энэ тэр амлаад байгаан. өөрсдийгөө яая гэж байгаа монголчуудыг доромжлоод байгаам уу хаашаа юм
za zailaa tuslamj ch geh shig... zugeer hamtarsan business hiij ntr l yu yum gehees... naad olon bairgui zaluustaa tuslaach...
Хамгийн их уншсан