Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Үйлдвэржилтийн шинэ эринд үндэсний үйлдвэрлэгчид оролцоогоо тодорхойлох нь чухал

Монгол Улсад “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” эхэлж байгааг зарлаж, энэ үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болсон. Харин өнөөдөр ҮХАА-н сайд Х.Баттулга хүнд үйлдвэрлэлийн салбарт хамаарах ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголын нүүрсний ассоциаци, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо, Химийн инженер технологичдын холбоо гэх мэт ТББ-ын төлөөлөгчид ирж, салбарын сайдтайгаа нээлттэй ярилцав.
Мэргэжлийн боловсон хүчин муутай, Монгол Улсад үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн технологичид олон байдаг ч мэргэжлээрээ ажилладаггүй, мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургууль төгссөн, эрдмийн зэрэг цол хамгаалсан нь үйлдвэрлэлээс тасархай хөрсөн дээр буусан ажил хийдэггүй гэх мэт шүүмжлэлийг тэд сайддаа дуулгав.

Мэргэжлийн ТББ-уудын хувьд гишүүнчлэлийн татвар хураамж байхгүй, үйл ажиллагаа нь тогтмол биш байгааг сайд шүүмжилж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх мэтээр үйлдвэрлэлийн салбарт ажил хийгдэх гэж байгаа энэ үед холбоод нэгдсэн зохион байгуулалтад ороод яамтайгаа хамтран ажиллах хэрэгтэйг санууллаа. Учир нь, нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг маш олон ТББ байгааг цэгцэлж, хамтарч асуудлаа яриад саналаа нэгтгээд оруулж ирж байх хэрэгтэй байгаа ажээ. Мөн шинээр баригдахаар төлөвлөж байгаа үйлдвэрүүдэд аль салбарынхан ямар оролцоотой байж болох талаараа нэгтгэсэн мэдээлэл бэлтгэж танилцуулах талаар зөвлөсөн юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг дагаад 150-200 жижиг үйлдвэр, олонхи нь химийн технологийн үйлдвэрүүд шаардагдана. Хүнд аж үйлдвэрийг дагасан утас, шил, савнаас эхлээд жижиг үйлдвэрлэл шаардлагатай болж байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид хэрхэн яаж оролцох оролцоогоо тодорхой болгох хэрэгтэйг сайд онцолсон юм.

0 Сэтгэгдэл