Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
УИХ дахь МАН-ын гишүүд хууль зөрчсөн гэв
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчидтэй уулзаж УИХ дахь МАН-ын гишүүдийн УИХ-ын чуулганы танхимын хаалгыг даран хийсэн суулт хуулийн хүрээнд болсон эсэхийг тайлбарлалаа.
Тэрээр “Төрийн ордон болон түүний ойр орчимд суулт хийх нь хориотой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж суусан нь Төрийн ордны тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг” хэмээн мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулган хэвийн явагдах боломжийг хааж, Төрийн ордны тухай болон УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөнийг хэллээ. Төрийн ордны тухай хуулийн 13-р зүйлд энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах буюу 20-50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасдаг байна.
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчидтэй уулзаж УИХ дахь МАН-ын гишүүдийн УИХ-ын чуулганы танхимын хаалгыг даран хийсэн суулт хуулийн хүрээнд болсон эсэхийг тайлбарлалаа. Тэрээр “Төрийн ордон болон түүний ойр орчимд суулт хийх нь хориотой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж суусан нь Төрийн ордны тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг” хэмээн мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулган хэвийн явагдах боломжийг хааж, Төрийн ордны тухай болон УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөнийг хэллээ. Төрийн ордны тухай хуулийн 13-р зүйлд энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах буюу 20-50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасдаг байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
иргэд
Шаравдоржтой доржгүй МАН-ынхан хууль зөрчиж ирсэн,одооч зөрчиж байгаа цаашид ч зөрчихийг нь олон түмэн мэдэж байгаа,харин сая төрийн ажлыг санаатай зогсоосон хэргийн гол толгойлогч нарыг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй,ийм юмнуудыг шийтгэж дарж байхгүй юм бол төр,хууль гэж байхын хэрэг юу байна,хөгшин азрага жороо сурна гэгчээр тэр Дэмбэрэл одоо юуч билээдээ ёстой яршиг л байна.
2012.10.22























