Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Оюутны универсиад наадам эхэллээ
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын оюутны спортын “Универсиад 3” наадам өнөөдөр  спортын төв ордонд нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтэд Монгол Улсад харьяалагддаг их дээд сургуулиуд болон Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Тус тэмцээн жүдо, чөлөөт бөх, тэшүүр, аэробек, спорт аялал, шатар, ширээний теннис, сагсанбөмбөг, волейбол, хөнгөн атлетик зэрэг спортын 15 төрөлд анхан шат, бүсийн, шигшээ гэсэн ангилалд зохион байгуулагдах ба  тэмцээнийг ирэх оны нэгдүгээр сард өвлийн спорт болох цана, тэшүүрийн төрлөөр эхлүүлж ирэх тавдугаар сар хүртэл шигшээ тэмцээнүүд үргэлжлэх юм. Уг наадмаас шалгарсан баг тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох  зуны 27 дугаар, Италийн Трентинод болох өвлийн 26 дугаар Универсиад их наадамд оролцох юм.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан