Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Уул уурхайн яам оюуны спортыг дэмжиж байна
Уул уурхайн яам, Монголын шатрын холбоо, “Энержи Ресурс” компанитай хамтран 15.5 сая төгрөгийн шагналын сантай, шатрын түргэвчилсэн тоглолтын тэмцээнийг зохион байгууллаа. Уул уурхайн  салбарын 90 жилийн ой, “Уурхайчдын өдөр”-т зориулан зохион байгуулсан уг тэмцээнд зургаан их мастераас гадна Монголын шилдэг 100 шатарчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Гурван өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун түрүүлж, Б.Гүндаваа удаалсан бол ФИДЕ мастер У.Насанжаргал гуравдугаар байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийг их мастер Б.Мөнгөнтуул найман оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Баярмаа удаалсан юм.
 Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү тэмцээнд оролцсон тамирчдад хандаж “Шатрыг их гүрний спорт гэж ярьдаг. Их Монгол Улс их гүрэн байсан. Монголын  шатарчид чансаагаараа дэлхийд эхний аравт багтаж буй нь яах аргагүй Монголын бахархал. Монголчууд дэлхийд оюуны спортоор хүчтэй өрсөлдөгч байгаа нь оюуны өндөр чадвартай гэдгийн нэг илрэл билээ. Оюуны спортоор үр дүнтэй хичээллэж байгаа тамирчдын амжилт улам бүр дээшлэх болтугай” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан