НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд "Их эе" хурлаас улиран сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүслээ.Сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, бөхийн тайлбар, шууд дамжуулалт, зохион байгуулалт, менежмент гээд бүх зүйл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж буйг онцолж, хүчит бөхчүүдээ допингийн асуудалд холбогдох, хэрэглэхээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор холбогдлынх нь талаар сургалтад хамруулж тогтмол яриа таниулга хийж ажиллахад илүү анхаарахыг захилаа.Мөн удахгүй болох үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаангүй, шударга сайхан, үзүүштэй болоход МҮБХ манлайлж ажиллах үүрэгтэйг сануулж, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох эсэхэд олон нийт хүлээлт ихтэй байгааг тодотгон энэ асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо.
0 Сэтгэгдэл
























