Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Э.Бадар-Ууган Залуучуудын спортын хороог тэргүүлж ажиллана
    Монголын залуучуудын холбоо нь 91 жилийн түүхэн замналтай,  залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, 4 тусгай салбар зөвлөлтэй аливаа улс төрийн хүчнээс хамааралгүй залуучуудын үндэсний төв байгууллага юм. Тус байгууллагаас 2012 оныг “бодлого, үйл ажиллагааны шинэ түвшинд гаргах жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл зөв, өрсөлдөх чадвартай монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн зорилт,төсөл хөтөлбөр бүхий ажлуудыг зохион байгуулаад үргэлжилж байгаа.

    Энэхүү зорилтын хүрээнд Монгол улсын хэмжээнд 15 Залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-ны тамга, гэрчилгээгээ гардан авах үйл ажиллагаа буюу хэвлэлийн бага хурал маргааш буюу 2012 оны 10 дугаар сарын 30 нд 14 цагт Төрийн ордны Г танхимд болох гэж байна.  
    Хуралд “Залуучуудын Спортын хороо”-ны удирдлагууд, МЗХ-ны гүйцэтгэх хорооны удирдлагууд болон салбарын тэргүүлэгчид, залуусын төлөөлөл оролцох юм.

    Хурлаар тус хорооны тамга, гэрчилгээг албан ёсоор гардуулан өгч, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
    Дашрамд дурдахад “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон бөгөөд гишүүдээр нь МУ-ын Гавьяат тамирчид болох Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй олон улсад нэр хүндээ гаргасан алдартнууд, мөн спортод сонирхолтой олон салбарын  залуус  ажиллахаар болоод байгаа.  
    Залуучуудын мэргэжлийн хороод байгуулагдсанаар тухайн салбарын үйл ажиллагааг улсынхаа төдийгүй олон улсын хэмжээнд явуулж, залууст хэрэгтэй байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олон, тэдэнд олон талын боломжуудыг олгох зорилготой юм.
0 Сэтгэгдэл
Спортын оргилд гарсан хүн улс орныхоо залуу хойч үеийнхээ төлөө ажиллах нь зүйтэй, амжилт хүсье
olon ym bodolgui ireh olimpod orooch esvel nerteigeer n songuild orsoldood ih hurliin gishuun bol malaa
Хамгийн их уншсан