Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Нийслэлийн шүүх “Шүүхийн спортын их наадам”-д тэргүүллээ

Улсын Дээд шүүхээс Монгол Улсад шүүх байгуулагдсаны 101 жилийн ой, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан “Шүүхийн спортын их наадам”-ыг 2012 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болсон уг тэмцээнд нийслэл, дүүргүүд, орон нутгийн шүүхүүдийн нийт 17 баг тамирчид сагсан болон гар бөмбөг, ширээний теннис, боулинг, хийн буудлага, билльярд, дартс, шатар, даам, олс таталт зэрэг нийт 10 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Нийслэлийн шүүх тэргүүлж, алтан медаль, цом, өргөмжлөлийн эзэн болжээ. Тэмцээний хоёрдугаар байрт Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан байна. Харин Улсын Дээд шүүхийн баг тамирчид боулинг, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тус тус алтан медаль, сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль, ганцаарчилсан тэмцээнд ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах Т.Жавхлантөгс алтан медаль, хийн буудлагын төрөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр тавдугаар байр эзэлжээ.

0 Сэтгэгдэл