
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдсан Олон Улсын Таеквондогийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Завхан аймгийн “Цэцэн шонхор” клубын тамирчид 10 алт, 11 мөнгө, 10 хүрэл нийт 31 медаль хүртсэн.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Цэцэн шонхор” клубын багш, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч С.Будхүү болон медаль хүртсэн шавь нарын төлөөлөлтэй уулзаж баяр хүргэлээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-Завхан аймгийн хүүхдүүд спортын олон төрөлд амжилтаа ахиулсаар байгаа. Тэр дундаа таеквондогийн спортоор амжилт гаргаж буй хүүхдийн тоо нэмэгдэж буй нь бахархалтай байна гээд, ирэх жил Бээжин хотноо зохиогдох Олон Улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.
























