Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг байгуулагдлаа
Монголд багийн спорт хөгжихгүй хэмээх ойлголтыг оролцож буй тэмцээн уралдаан бүртээ няцааж байгаа “ганцхан” спортын төрөл, холбоо нь Монголын сагсан бөмбөгийн холбоо, тэдгээрийн тамирчид, дасгалжуулагчид гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Зүүн Азийн аварга, олон улсын тэмцээн уралдаан бүрт яван чангарна гэдгийг бүрэн утгаар нь мэдрүүлж буй тэдний хамгийн ойрын амжилт нь оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн. Азид сагсан бөмбөгийн спортоор дээгүүрт нэрлэгддэг БНХАУ, Хонконг, Филиппиний шигшээг багийн тоглолтоор байлдан дагуулж, хүрэл медаль энгэртээ зүүснийг бид сайн мэднэ.
Их спортоо нэгдүгээрт тавьсан манай улсад сагсан бөмбөгийн шигшээ болон бусад багийн спортын тамирчид бэлтгэл сургуулилтаа базаах заал танхим, тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөнөөс эхлээд л асуудал бэрхшээлтэй тулгардаг. Харин тамирчид, дасгалжуулагчид, Монголын сагсан бөмбөгийн холбоо хэмээх их айл үүнд шантарч няцаж байгаагүй. Тиймдээ ч, нэг тэмцээнд оролцсон бол дараагийн тэмцээн уралдаандаа төвлөрч, бэлтгэл сургуулилтаа чамбайруулдаг тэдний өмнө 2013 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд олон улсын томоохон тоглолтууд ар араасаа хөвөрч байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сард болдог дээд лигийн сорил тэмцээн хэдхэн хоногийн өмнө Спортын төв ордонд болж, аваргууд тодорсон. Тэмцээний аваргаар “Хараагийн харцага”, удаах байрт Монгол Улсын шигшээ багийн туршлагатай дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан “Хасын хүлэг” баг шалгарсан бол гуравдугаар байрт “Баянзүрх Бүлзз” багийн залуус орсон юм. Тав хоногийн турш амжилттай зохион байгуулагдсан тэмцээний хамгийн оргил үе нь Монгол улсын шигшээ багийн тамирчдын нэрсийг, дасгалжуулагчдын хамт зарлах мөч байлаа.
Шигшээ багийн ахлагчаар дээд лигийн ахмад, туршлагатай тоглогчдын нэг О.Сайнбаярыг нэрлэсэн бол багийн бүрэлдэхүүнд Ц.Азбаяр, Т.Ихбаяр, Д.Мөнхболд, О.Сайнбаяр, Т.Баттөр, О.Ууганбаяр, М.Отгонмөнх, А.Энхтүвшин, Д.Дэлгэрням, Ш.Сэдбазар, А.Бямбадорж, О.Сэргэлэн, Д.Цэнгүүнбаяр, О.Доржзовд, С.Өрнүүнбилэг, Ц.Мэргэн, Д.Билгүүн, Ц.Цэрэнбаатар, Д.Одбаяр, М.Бадрах, Н.Золжаргал, А.Од, Б.Батжавхлан нарын 24 тамирчиныг зарласан юм. Харин багийн ахлах дасгалжуулагчаар О.Баярцогт, туслах дасгалжуулагчаар АНУ-аас ирсэн туршлагатай дасгалжуулагч Luke Simons, багийн албаны даргаар дээхэн үеийн лигийн шилдэг холбон тоглогчдын нэг, тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Ганбат нар сонгогджээ.
Шигшээ багийн тамирчид ирэх оны тавдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод хамтарсан бэлтгэл хийж, дараа сард нь буюу зургадугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Харин шигшээ багт сонгогдсон тамирчдаас Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө дахин сонгон шалгаруулалт хийж 14-15 тоглогчийг сонгож тэмцээнд оролцуулах аж. Тамирчдын бэлтгэл сургуулилт тасралтгүй оролцсон эсэх, тоглолтын ур чадвар зэргээс хамаарч дахин сонгон шалгаруулалт явуулах юм байна.
Ер нь, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд ойрын жилүүдэд гадаад харилцаа тал дээр ихээхэн анхаарч байгаа бөгөөд шинэхэн байгуулагдсан шигшээ багийн залуусыг ирэх оны наймдугаар сард АНУ-д бэлтгэл хийлгэхээр болсон таатай мэдээг ч дуулгасан юм. Аль, аль талдаа спортыг тэр дундаа багийн спортыг хөгжүүлэх гээд хичээж байгаа баг тамирчдаа дэмжих цаг нь болжээ. Шинэхэн байгуулагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спорт бэлтгэлийн төвийнхөн энэ тал дээр анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.
Багийн... Сагсан бөмбөгийн спортоо дэмжицгээе.
Huush medeellee zuv oruulaachee 3-r bairand Tanan bag orsiishde odoogiin baidlaar haraagiin hartsaga gdg bag bhku shde ER hartsaga shde uul n arai ch de mongoliin sagsan bumbugiin holboo chaavaasdaa huurhii
sain bn
Монголд багийн спорт хөгжихгүй хэмээх ойлголтыг оролцож буй тэмцээн уралдаан бүртээ няцааж байгаа “ганцхан” спортын төрөл, холбоо нь Монголын сагсан бөмбөгийн холбоо, тэдгээрийн тамирчид, дасгалжуулагчид гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Зүүн Азийн аварга, олон улсын тэмцээн уралдаан бүрт яван чангарна гэдгийг бүрэн утгаар нь мэдрүүлж буй тэдний хамгийн ойрын амжилт нь оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн. Азид сагсан бөмбөгийн спортоор дээгүүрт нэрлэгддэг БНХАУ, Хонконг, Филиппиний шигшээг багийн тоглолтоор байлдан дагуулж, хүрэл медаль энгэртээ зүүснийг бид сайн мэднэ. Их спортоо нэгдүгээрт тавьсан манай улсад сагсан бөмбөгийн шигшээ болон бусад багийн спортын тамирчид бэлтгэл сургуулилтаа базаах заал танхим, тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөнөөс эхлээд л асуудал бэрхшээлтэй тулгардаг. Харин тамирчид, дасгалжуулагчид, Монголын сагсан бөмбөгийн холбоо хэмээх их айл үүнд шантарч няцаж байгаагүй. Тиймдээ ч, нэг тэмцээнд оролцсон бол дараагийн тэмцээн уралдаандаа төвлөрч, бэлтгэл сургуулилтаа чамбайруулдаг тэдний өмнө 2013 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд олон улсын томоохон тоглолтууд ар араасаа хөвөрч байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сард болдог дээд лигийн сорил тэмцээн хэдхэн хоногийн өмнө Спортын төв ордонд болж, аваргууд тодорсон. Тэмцээний аваргаар “Хараагийн харцага”, удаах байрт Монгол Улсын шигшээ багийн туршлагатай дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан “Хасын хүлэг” баг шалгарсан бол гуравдугаар байрт “Баянзүрх Бүлзз” багийн залуус орсон юм. Тав хоногийн турш амжилттай зохион байгуулагдсан тэмцээний хамгийн оргил үе нь Монгол улсын шигшээ багийн тамирчдын нэрсийг, дасгалжуулагчдын хамт зарлах мөч байлаа.
Шигшээ багийн ахлагчаар дээд лигийн ахмад, туршлагатай тоглогчдын нэг О.Сайнбаярыг нэрлэсэн бол багийн бүрэлдэхүүнд Ц.Азбаяр, Т.Ихбаяр, Д.Мөнхболд, О.Сайнбаяр, Т.Баттөр, О.Ууганбаяр, М.Отгонмөнх, А.Энхтүвшин, Д.Дэлгэрням, Ш.Сэдбазар, А.Бямбадорж, О.Сэргэлэн, Д.Цэнгүүнбаяр, О.Доржзовд, С.Өрнүүнбилэг, Ц.Мэргэн, Д.Билгүүн, Ц.Цэрэнбаатар, Д.Одбаяр, М.Бадрах, Н.Золжаргал, А.Од, Б.Батжавхлан нарын 24 тамирчиныг зарласан юм. Харин багийн ахлах дасгалжуулагчаар О.Баярцогт, туслах дасгалжуулагчаар АНУ-аас ирсэн туршлагатай дасгалжуулагч Luke Simons, багийн албаны даргаар дээхэн үеийн лигийн шилдэг холбон тоглогчдын нэг, тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Ганбат нар сонгогджээ.
Шигшээ багийн тамирчид ирэх оны тавдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод хамтарсан бэлтгэл хийж, дараа сард нь буюу зургадугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Харин шигшээ багт сонгогдсон тамирчдаас Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө дахин сонгон шалгаруулалт хийж 14-15 тоглогчийг сонгож тэмцээнд оролцуулах аж. Тамирчдын бэлтгэл сургуулилт тасралтгүй оролцсон эсэх, тоглолтын ур чадвар зэргээс хамаарч дахин сонгон шалгаруулалт явуулах юм байна.
Ер нь, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд ойрын жилүүдэд гадаад харилцаа тал дээр ихээхэн анхаарч байгаа бөгөөд шинэхэн байгуулагдсан шигшээ багийн залуусыг ирэх оны наймдугаар сард АНУ-д бэлтгэл хийлгэхээр болсон таатай мэдээг ч дуулгасан юм. Аль, аль талдаа спортыг тэр дундаа багийн спортыг хөгжүүлэх гээд хичээж байгаа баг тамирчдаа дэмжих цаг нь болжээ. Шинэхэн байгуулагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спорт бэлтгэлийн төвийнхөн энэ тал дээр анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.
Багийн... Сагсан бөмбөгийн спортоо дэмжицгээе.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
bataa
Saynii temtseenii zohion baiguulalt uneheer taaruu bolj bn lee mongoliin sagsan bumbugiin holboo dampuurj bn lee
2012.12.17
2012.12.17
2012.12.17
























