Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Лионель Месси “Алтан бөмбөг”-ийг дөрөв дэхээ авлаа

Испанийн “Барселон” багийн довтлогч Лионель Месси манай гаригийн хамгийн шилдэг хөл бөмбөгчнөөр шалгарч “Алтан бөмбөг” шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн анхны тамирчин боллоо. Улс орнуудын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч нар, дасгалжуулагчид, спортын нэртэй сурвалжлагчдын дунд явуулсан санал асуулгаар тэр ийнхүү энэ оны шилдэг хөл бөмбөгчөөр тодорч байгаа юм. Түүний араас мадридын “Реал” багийн довтлогч Критиан Рональд, Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Андреас Иньесту нар орсон байна. Месси шилдэг хөл бөмбөгчний энэ шагналыг 2009, 2010, 2011 онд авч, өөрөөр хэлбэл дөрвөн жил дараалан хүртэж байгаа юм. Өмнө нь энэ шагналыг Йохан Кройф, Мишель Платини, Марко ван Бастен нар гурав гурван удаа хүртэж байжээ.
Хөлбөмбөгийн 2012 оны шилдэг дасгалжуулагчаар  Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте Дель Боске, эмэгтэй дасгалжуулагчаар Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Пиа Сундхаг нар шалгарсан байна.
2012 оны хамгийн шилдэг гоолоор “Генчлербирлиги”-ийн хаалганд бөмбөг оруулсан “Фенербахч”-ийн Мирослав Стохын гоол шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан