Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Супер лигийн тэмцээн “супер” байх нь

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тэмцээн нэгдүгээр сарын 21-нд Спортын төв ордонд албан ёсоор нээлтээ хийнэ. Тэмцээнд  “Баянзүрх Буллз”, “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “QGX Акулууд”, “Эхлэл клуб” гэсэн долоон баг өрсөлдөхөөр болжээ. Тэмцээн олон улсын жишгийн дагуу зохион байгуулалтын өндөр төвшинд болох ба плей-офф тоглолтыг Хятад болон Өмнөд Солонгосоос шүүгч ирж, шүүх юм байна. Түүнчлэн техник технологийн өндөр шийдэл бүхий онооны самбар, тоглолтын цаг ашиглах ба тэмцээний үед эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд удаашруулсан бичлэг үзэж шийдвэр гаргах гэнэ.

Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг аваргын цомоос гадна 40 сая төгрөг, аваргын алтан бөгж, үнэ бүхий зүйлээр шагнуулах бол дэд аваргуудыг 20 сая, хүрэл медалийн эздийг 10 сая төгрөгийн шагнал хүлээж байгаа аж. Тэмцээн гурван тойргийн турш үргэлжилж, легионер тоглогчид хоёрдугаар тойргоос багтайгаа нэгдэх юм байна.  Түүнчлэн тэмцээний тасалбарын болон багуудын хураамжнаас олсон орлогыг багуудад хуваарилах болсон нь шинэлэг зүйл аж. Бас нэг онцлог нь тэмцээний үеэр тамирчдын статистик үзүүлэлтийг албан ёсоор гаргаж, тухайн тамирчны амжилт түүх бүтээж шилдгүүдээ шалгаруулах нь. Мөн уламжлал болгон Үндэсний лигийн бэлгэдлийн шигшээ баг, шилдэг шинэ залуу болон шилдэг зургаа дахь тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, плей-оффийн MVP шалгаруулна. Шилдгээр шалгарсан тоглогчид NBA-ны тоглолт үзэх эрхтэй болохоороо онцлог юм.
0 Сэтгэгдэл
saihan sonsogdoj bainashuu uildel bolgoj ur dungiini harhal uldledee amjilt
Хамгийн их уншсан