Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

Наадам зохион байгуулах төслийн багуудын саналыг авч байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулахаар болсон байна. Сонирхсон төслийн баг саналаа энэ сарын 28-ны өдөр хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүргүүлэх ёстой аж.
Соёл урлаг

"Bond 25" кинонд дайсны дүрд Рами Малек тоглоно
Бонд Британийн тагнуулч хэдий ч Бондын дүрийг хамгийн анх бүтээсэн хүн нь АНУ-ын иргэн байсан юм. Ян Флемингийн “Casino Royal" кино анх 1954 онд дэлгэцээр гарсан бөгөөд 60 минутын турш үргэлжилдэг. Киноны гол дүрийг америк жүжигчин Барри Нельсон (Barry Nelson) бүтээжээ. Мөн дэлгэцийн энэ бүтээлд Бондын дүрд ВВС-ийн хөтлөгч, жүжигчин Боб Холнесс (Bob Holness) бас тоглож байсан юм.
Соёл урлаг

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мисс Э.Энхриймаад 100 000 юань хандивлажээ
Дэлхийн мисс-2018 тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны 10-р сараас эхлэн сайн дурын ажлуудыг тасралтгүй явуулсаар байна. Энэ хүрээнд сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяараа маш сайн нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын Эдчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюань хатагтайд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидлыг Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа бичиж хүргүүлжээ.
Соёл урлаг

Н.Эрдэнэ: Бид өнөөдөр хамтдаа Алтан цом авлаа
Монголын үндэсний циркийн жүжигчид энэ сарын 14-19-нд Испани улсын Жироно хотноо зохиогдсон “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд оролцсон билээ. Тус тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд манай циркчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргаж, алтан цом хүртсэн байна
Соёл урлаг

Б.Баатар: Ноёдууд таалбал гоё нээлт үзүүлье
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийн баг шалгаруулах тухай зарыг өнгөрсөн сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар тавьсан билээ. Тэгвэл уран бүтээлчид маань эхнээсээ хүсэлтээ өгчээ.
Соёл урлаг

“Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 24.2 тэрбумаар хэрэгжүүлнэ
Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.
Соёл урлаг

The World's Best: О.Энх-Эрдэнэ, Димаш хоёр дараагийн шатанд шалгарлаа
CBS телевизийн “The World's Best” буюу "Дэлхийн Авьяастан" шоу монголчуудын анхаарлын төвд байна. Тус шоунд оролцож байгаа "Mongolia's Got Talent" шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ "Amarillo by Morning" дууг дуулсан нь үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.
Соёл урлаг

1990-ээд оны гялтганасан эффекттэй уруул өнгөлөгч эргэн ирлээ
Гялтганасан эффекттэй уруул өнгөлөгч нь 2019 оны гол косметик бүтээгдэхүүнээр тодрох өндөр магадлалтай байна. Хоёр арван жилийн өмнөх энэхүү хит бүтээгдэхүүн одоо эргээд моданд орж байгаа бөгөөд Business of Fashion сэтгүүлийн дүгнэснээр энэ нь бидний 1990-ээд оныг санан дурсаж буйтай шууд холбоотой юм. Хэрэглэгчид өсвөр насныхан шиг хувцаслаж, бага насаа дурссан аксесуар хэрэглэж, ретро стиль рүү шилжихийг хүсэж байгаа ба брэндүүд ч энэ хүслийг нь улам бүр бадрааж өгч байна. Аз болж орчин үеийн уруул өнгөлөгчид хорин жилийн өмнөхөөс илүү дэвшилтэт технологиор хийгдэж байгаа тул наалдаж, урсалгүй хэрэглэхэд илүү таатай байх болно.
Соёл урлаг

Их жанжины мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөө их тэмцлийг удирдан манлайлж, Ардын төрийг үндэслэн байгуулагч бол Их жанжин Д.Сүхбаатар байсныг энэхүү үзэсгэлэн өнөө цагт гэрчилж байгаа юм. Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий, хамтран зүтгэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжимаа нарын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэргийг нэг дор харуулсан 100 гаруй үзмэр өнөөдрийн үзэсгэлэнд тавигджээ.
Соёл урлаг

“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэн гарна
Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг дэглэн толилуулж байна. Уг үзэсгэлэн 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана. “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэж байна
Соёл урлаг
Монголын музейнүүдэд “Виртуал музей” төсөл хэрэгжлээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчилах мөн түүнчлэн дэвшилтэт технологийг ашиглан анх удаа Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж байна.
Соёл урлаг

"Нотр Дамын бөгтөр хүн" хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгоно
Францын зохиолч Виктор Хьюгогийн 1831 оны үед бичэж байсан “Нотр Дамын бөгтөр хүн” романаас сэдэвлэн хүүхэлдэйн киноны Квазимодогийн дүрийг бодит хүнээс үүсэлтэй гэх таамаглалыг 2010 онд Их Британий эрдэмтэд гаргасан байдаг. Энэ нь Виктор Хьгогийн зохиолоо бичиж байх тухайн үед буюу 1800-гаад онд Нотр Дамын сүмд амьдарч байсан чулуун сийлбэр хийдэг “Ле Боссу” хэмээх нэгэн ажээ.
Соёл урлаг

Б.Одончимэг "International Theatre 2019" наадмын тэргүүн байр эзэлжээ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, тэрбээр Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан "International Theatre 2019" наадмын нэг хүний жүжгийн төрөлд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэлсэн байна.
Соёл урлаг































