МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ

НААДМААР АВТОМАШИН НЭМЭР БОЛОХ УУ
Үндсэндээ өчигдрөөс Үндэсний их баяр наадмын хөтөлбөр эхэллээ. Гэхдээ албан ёсоор энэ сарын 11-15-ны өдрүүдэд орон даяар амарч, наадамлах шийдвэрийг УИХ танилцуулсан. Энэ хүрээнд автомашины дугаарын сүүлийн цифрээр ангилан хөдөлгөөнд оролцуулах Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамж хүчингүй болж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 320 гаруй мянган автомашин албан ёсны амралтын өдрүүдэд хөдөлгөөнд ямар нэг хориггүйгээр оролцох боломжтой болсон хэмээн ойлгож болно.
Эдийн засаг

Бодлогын хүүд богтлогдсон эдийн засаг
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл “Монгол Улсын санхүүгийн байдлын тайлан-3”-ыг гаргаад байгаа. Энэ зөвлөлд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны эдийн засагчид багтдаг. Уг тайланд өнөөдөр манай улсад тулгараад буй хүндрэл нь дан ганц салбараас хамаарсан, эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй байгааг дурджээ. Сүүлийн гурван жилд төлбөрийн тэнцлийн алдагдал өсч ирсэн.
Эдийн засаг

ЭНЭ ОНД МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ 9.5 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРНА
Дэлхийн банк манай улсын эдийн засагт дүн тавилаа. Тэгэхдээ энэ оны эхний хагас жилийн дүр зургийг ч бас тооцжээ. Тэдний тайланд дурдсанаар өндөр инфляц асуудал тарьж мэдэх нь. Мөн эдийн засгийн эмзэг байдал цаашид үргэлжлэх төлөв бий гэв. Иймд эдийн засгийн болон санхүүгийн эрүүл, тогтвортой нөхцөлөө хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогоо чангалах хэрэгтэй хэмээн санууллаа.
Эдийн засаг

АЖИЛ ХАЙГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ
Улс орны хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрч, зарим нэг томоохон компаниуд ажлын байрны цомхотгол хийсэн ч хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар ажилгүй иргэдийн тоо огцом өссөнгүй. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгчдын тоо өнгөрсөн сарын эцэст 46.2 мянга болсны 24.5 мянга нь эмэгтэйчүүд байна.
Эдийн засаг

МОНГОЛЧУУД БҮСЭЭ 13.7 ХУВИАР ЧАНГАЛААД БАЙНА
Монголчуудын өргөн хэрэглэдэг 239 нэр төрийн бараа, бүтээгдэхүүн бий. Үүнээс хүнсний 93 нэрийн бүтээгдэхүүн байдаг. Гэтэл 60 хувийнх нь үнэ нэмэгджээ. Тэгэхээр бидний амьжиргааны өртөг зардал өссөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл авдаг хэд нь амьжиргааг арай л гэж залгуулж буй юм. Үндэсний статистикийн хороо энэ оны эхэнд бүсээ чангалж амьдрахыг анхааруулж байсан.
Эдийн засаг

ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ АГААРЫН ЗАМ НЭЭЛЭЭ
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” Төрийн өмчийн компани өчигдөр Улаанбаатар-Франкфурт чиглэлд шууд нисэх агаарын хөлгөө үдэн гаргалаа. Москва, Берлин, Сөүл болон Бээжингээр дамжиж хүрдэг байсан энэ чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр Улаанбаатараас Франкфурт руу найман цаг 45 минут, Франкфуртээс Улаанбаатар хүртэл найман цаг 30 минут зарцуулах юм.
Эдийн засаг

“БУЯНТ-УХАА 1” ХОРООЛЛООС ОРОН СУУЦ АВАХ ЖУРМЫГ ӨӨРЧИЛЖЭЭ
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг өөрчилсөн байна. Журмын 6.5-д “Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ.
Эдийн засаг

ДАРААГИЙН “ЭРДЭНЭТ” БУЮУ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БУЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР
Дорнод аймагт газрын тосны хайгуул, ашиглалтын найман талбай байгаагаас тавд нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дөрвөн компани үйл ажиллагаа явуулж буй. Монгол орны газрын тосны нийт нөөцийн 90 орчим хувь нь Дорнод аймагт бий. Баталгаат нөөц ерөнхийдөө гурван ордод байгаа.
Эдийн засаг

АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС 60 АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНД ХОЁР ГА ТАЛБАЙ ЭЗЭМШҮҮЛНЭ
Цагаан нуур, Алтанбулаг, Замын-Үүд боомтод худалдааны чөлөөт бүс байгуулна гээд олон жил өнгөрсөн. Харин энэ жилээс Алтанбулаг худалдааны чөлөөт бүс ажиллаж эхлэх чимээ гарч байна. Тус чөлөөт бүсийн захиргаанаас өчигдөр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд газар эзэмшүүлэх талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Эхний ээлжинд Барилгын материал, авто сэлбэгийн худалдааны төв байгуулах болсон байна.
Эдийн засаг

Ж.ГЭРЭЛЧУЛУУН: ИРЭХ САРЫН 15-НААС УСНЫ ҮНИЙГ НЭМНЭ
Улаанбаатар, Налайх, Багануур болон Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж, ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнэ ирэх сарын 15-наас албан ёсоор нэмэгдэнэ.
Тиймээс цэвэр усны үнэ нэмэх болсон шалтгааныг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн Үнэ, тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуунаас тодрууллаа.
Эдийн засаг

ХЯМРАЛ ДУУДСАН БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ АМЛАЛТ
Хямрал, энэ бол гэнэт гарч ирдэг зүйл биш. Урт удаан хугацаанд хуримтлагдсан алдааны үр дагвар. Тэгвэл манай эдийн засаг өнөөдөр хямарлаа, улс, иргэдийн түрийвч нимгэрлээ хэмээж буй нь бидний алдаа. Тэр дундаа улс төрийн нөлөө илүү жин дарна. Өөрөөр хэлбэл эдийн засаг эрчимтэй өсч хоёр оронтой тоонд орсон үеэс эхэлж, улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө тараана гэж сонгуулийн сурталчилгаа хийж эхэлснийг мартаагүй, мартах ч болоогүй.
Эдийн засаг

Хөдөө аж ахуйн биржид үүсмэл үнэт цаасны арилжаа нэвтрүүлнэ
Манай улсад өнгөрсөн оноос Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхэлсэн. Ингээд тус биржээр ноолуур, ноос, тосны ургамал, тэмээний ноос зэрэг түүхий эдийн 132 удаагийн арилжаа хийжээ. Энэ арилжааны нийт мөнгөн дүн нь 404.1 тэрбум төгрөг болсон байна. Тус биржийн нийт
Эдийн засаг
































