Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо
Алтан цомын барилдаанд 7 баг өрсөлдөнө
НДС: 11 дүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
ШУУД: 11 дүгээр сард шатахууны үнэ бага зэрэг буурах магадлалтай байна
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа
БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо

2024 оны ээлжит сонгуульд 2 238 360 иргэн саналаа өгнө
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль өгөх иргэдийн насны ангилалд хуваан танилцууллаа. Нийт санал өгөх насны 2238360 иргэн байгаа бөгөөд үүний
355533 нь 18-25 насны,
536079 нь 26-35 насны
521594 нь 36-45 насны,
390942 нь 46-55 насны,
434212 нь 56 ба түүнээс дээш насны иргэн байна.
Улс төр

Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улс төр

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох таван нам, 35 бие даагчийн материалыг СЕХ хүлээн аваад байна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос томилсон Ажлын хэсэг хүлээн авч байна.
Улс төр

УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр олголоо
Сонгууль нэр дэвшигчдийн бүртгэл тавдугаар сарын 25-нд хаахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр, бүх нийтээр амрах амралтын өдрөөр ажиллан олгохоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран ажиллаж байна.
Улс төр

Таны намд өгсөн саналаар жагсаалтынхан УИХ-ын гишүүн болно!
УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд буй. Энэ жил санал хураалтын хуудас өнгөрсөн жилүүдийн сонгуулиас өөр болж байгаагаар онцлог. Тодруулбал, иргэдэд олныг төлөөлөх, хувь тэнцүүлэх төлөөлөх гишүүдийг саналын хуудаст хэрхэн тэмдэглэж, сонгох талаар ойлголт мэдээлэл хангалтгүй байгаа. Тэгвэл хоёр хэсгээс бүрдэж буй саналын хуудаст сонгогч хэрхэн зөв тэмдэглэгээ хийх талаар холбогдох тайлбаруудыг хүргэе. Мөн нам, эвслийн жагсаалтад багтсан хүмүүс хэрхэн гишүүн болох талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Улс төр

Гадаад дахь монголчуудын санал өгөх байршлууд
Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-нд авахаар тогтсон. Гадаадад байгаа иргэд тойргийн нэр дэвшигчдийг сонгохгүй бөгөөд нам, эвслээс сонголтоо хийх юм. Санал өгөхийн тулд зургаадугаар сарын 15 хүртэл оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ өгч, бүртгүүлэх юм. Цахим, шуудан, биеэр очиж бүртгэлээ хийлгэх боломжтой аж.
Улс төр

Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн оролцооны нэгдсэн нам нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус нам жагсаалтаар М.Мөнхцэцэг, Б.Төрхүү, Р.Отгончимэг, Д.Наранбаатар гэсэн дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн байна. Харин намын дарга Ц.Оюунгэрэл нь УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ.
Улс төр




































