Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Д.Амарбаясгалан: Монгол Улс биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан
Монгол Улс 2024 оны Парисын олимпод улсынхаа нэрээр бус Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох эрсдэл үүсээд байгаа. Тэгвэл үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийлээ. Тэрээр "Дэлхийн допингийн эсрэг байгууллагын энэ оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо 2023.09.22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм.
Улс төр

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болно.Ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлсэн байна.Сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар нэр дэвшихээ илэрхийлэн ДоСХ-нд албан ёсоор материалаа хүлээлгэн өгчээ.
Улс төр

О.Мөнхжин, Б.Гантиг нарын уулзахыг хориглох шийдвэрийг өөрчилж, хилээр гарахыг хориглов
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс хүсэлт гаргажээ.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хамт олонд баяр хүргэе
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэн нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Фүжифилм корпорацын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн 32 төрлийн үзүүлэлтийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар 120-хон минутад багтаан 99.7 хувийн өндөр магадлалтайгаар үнэн зөв оношлох хүчин чадал бүхий “NURA” эрт илрүүлэг оношилгооны төвийг нээв.
Улс төр

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурлыг товлов
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Б.Ганхуяг өмнө тус дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргасныг Дээд шүүхийн тайлбарласны дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байна.
Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол улсын Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Засгийн газрын гишүүд, салбарын яамдын удирдлагууд Төв аймагт ажиллаж, аймгийн төв Зуунмод хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалт болох 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургууль, Монголын үндэсний археологи, угсаатны музей, лаборатори, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамаар хийгдэж байгаа 30 мегаватын Дулааны станцын барилгын ажлын явцтай танилцан, тулгамдсан асуудлыг сонсож, шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.
Улс төр

Ерөнхий сайд дулааны станцуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймагт ажиллав. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцжээ. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулав. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэдгийг хэлэв.
Улс төр

МҮХАҮТ -ыг хэн удирдах вэ
МҮХАҮТ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог. Тэгвэл ээлжит их хурал нь өнөөдөр болж, дараагийн дөрвөн жил танхимыг хэн удирдах вэ гэдэг тодорхой болно. Өчигдрийн байдлаар 13 хүн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүлжээ. Үүнээс 11 хүн нь нэр дэвших болсноо олон нийтэд зарлаж, зарим нь мөрийн хөтөлбөрөө ч танилцуулаад байна.
Улс төр

78 дахь Ерөнхий Ассамблейн гол сэдэв “Тогтвортой хөгжлийн зорилт”
“Зууны мэдээ” сонин НҮБ-ын 78 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалтыг албан ёсоор уншигчдадаа хүргэхээр боллоо. Манай сонины тоймч Базарбямба овогтой Нямсүрэн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг сурвалжлан, мэдээлэх эрхийг НҮБ-аас гардан авсан бөгөөд Нью-Йорк хотноо ажиллаж байна.
Улс төр

Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр
Олон улсын Ардчиллын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын парламентын холбоо (ОУПХ) 1997 оны 9 дүгээр сард “Ардчиллын тухай түгээмэл тунхаглал”-ыг баталснаар ардчиллын зарчмууд, ардчилсан засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжилт, ардчиллын олон улсын хамрах хүрээг тогтоосон билээ.
Улс төр

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ЭНЭ ОНДОО БАГТААЖ ДУУСГА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.
Улс төр

Судлаач Ганаа: АН будаж шунхдан тайзнаа гарч ирэв
Сонгуулийн өмнөх жил сурталчилгаа, пиар аль хэдийн эхэлж ХМХ-үүд монголчуудыг зай завсаргүй бөмбөгддөг “ёс заншил” тогтоод их удсан билээ. Харин энэ жил “таг чиг”, “амар тайван”. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больчихоо юу ?! Тэгвэл ёстой нар баруунаас гарна. Энэ удаад улс төрийн өрсөлдөөн тэмцэл нууц байдалтай, хөшигний цаана өрнөж, ёстой жинхнээсээ “алалцаж” байна. Үүнийг улс төр судлалд “хивсэн дорх нохдын зодоон” гэж шог боловч онож нэрлэдэг. Гэвч тэртээ тэргүй сонгууль тулсан учраас удтал нуух ямар ч боломж байхгүй. Гэтэл саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуулийн “тохиргоо”-ны нэлээд том хэсэг ил гарав. Энэ тухай товч өгүүлсү…
Улс төр

Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Улс төр































