“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Хөрсний бохирдол, нүхэн жорлонг бууруулах ажлууд, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээлэл сонслоо

Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.
Улс төр

С.Пүрэвсүх: Эмч, сувилагчийг цэрэгтэй зүйрлэвэл хилийн цэрэг гэсэн үг. Хилийн цэрэг үгүй бол тэр улс дайснууддаа эзлэгдэнэ
Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Ач” анагаах ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч С. Пүрэвсүхтэй ярилцлаа.
-Та Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би эрүүл мэндийн салбарт 44 дэх жилдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд сумын хүний их эмчээс эхлээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын Ерөнхий эмч хүртэл бүх шатны байгууллагад ажиллажээ.
Улс төр

5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо
Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Эрдэмтэн судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлахаар болж байна.
Улс төр

З.Жадамба: Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр өдөр шөнөгүй зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүмүүс бол эмч, сувилагч нар
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжилтэн, зөвлөгч, бүсийн захирлын орлогч бөгөөд кабинетын гишүүн, Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга асан З.Жадамбатай ярилцлаа.
Улс төр

УОК:5 сарын 15-наас дараах үйл ажиллагааг хязгаарлалтаас гаргана
Улсын Онцгой комисс:
5-р сарын 15-наас дараах үйл ажиллагааг хязгаарлалтаас халдвар хамгааллын хүрээнд гаргаж байна.
Эдгээр үйл ажиллагааг давтан тунгаа тариулаад 14-хоног болсон хүмүүст нээлттэй.
1. Чийрэгжүүлэх, бялдаржуулаж төвүүд
2. Бассейн
3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
4. Кофе шоп
5.-22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ.
Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг төлөвлөж байна.
Улс төр

"Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засгийг орлохуйц эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгоно"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.
Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.
Улс төр

БНАЛАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлтэй ирсэн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв
Улс төр

Дархан хотод залуус хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:Мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах цаг болсон
Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай 5 дугаар сарын 12-ны өдөр танилцав.
Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч тандаа баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж сонордуулав.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө
Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: 100+ төсөл, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов.
Улс төр
































