НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Ч.Улаан: Зөвд зөөлөн, бурууд хатуу байхыг ямагт хичээнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ч.Улааныг албан ёсоор танилцуулж, шинээр томилогдсон сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барил зэргээр байр сууриа илэрхийлжээ.
Улс төр
Д.Сумъяабазар сайд төрийн соёрхолт эрдэмтэддээ хүндэтгэл үзүүлэв
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдууланМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Мөн энэхүү бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргаж, Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж 6 эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн билээ.
Улс төр

Монгол, Аргентины ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Аргентины Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт өчигдөр Буэнос Айрес хотноо болжээ. Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн дэд сайд Даниель Раймонди нар тэргүүлсэн байна.
Улс төр

Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна
Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн маргаашнаас АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.
Улс төр

Ёс зүйн дэд хорооны хуралдаантай
Өнөөдөр болох байнгын болон дэд хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
- Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улс төр

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллээс үзвэл нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Улс төр

Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалт болно
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Энэхүү хуульд төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх,байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санаа тусгагдахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилохоор хуульчилсан юм.
Улс төр

Ж.Батзандан: МАНАН бүлэглэлтэй тохиролцож УИХ-ын даргыг томилохгүй
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, нар мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд “МАНАН-ын эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаал долоо хоногийн хугацаатайгаар хойшилсон гэв. Учир нь энэ долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх юм.
Улс төр

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг энэ долоо хоногт батална
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хурлаар яригдсан асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нь тоймлон хүргэе.
“Хуваарийн дагуу бүлгийн хурал сая хуралдаж дууслаа. Нэгдүгээрт нь Элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарыг УИХ-аар зөвшилцсөн ч жил гаруй хугацаанд саатлаа. ГХ-ийн сайд энэ гурван хүнийг буцааж татах нь зүйтэй байна. Төрийн ажил гацаад байна гэсэн санал оруулсан. Бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй юм, Элчин сайдуудын асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Улс төр

О.Баасанхүү:Авлига өгсөн хүмүүсийг би хамгаална
УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон хүргэе.
“Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас надад хариу мэдэгдэх хуудас гээд мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл өгөх ёстой гэж бодлоо. 60 тэрбумтай бид тэмцэх ёстой. Энэ асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн “Төрийн албыг зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй байж магадгүй учир МАН-ын санхүүд шалгалт хийх ёстой” гэсэн албан бичиг өгсөн. МАН-ын санхүүг шалгахаар гурван янзын хандив гарч ирэх байх гэж харж байгаа.
Улс төр

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АИХ-ЫН ДЕПУТАТУУД ЧУУЛЛАА
1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн. Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Улс төр

УИХ-ыг тараах тогтоолын төсөлд Х.Нямбаатар гарын үсэг зурлаа
УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байрлуулсан. Самбарт Ардчилсан намын бүлгийн долоон гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан. Тэгвэл дөнгөж сая уг УИХ-ын гишүүд тарах тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гарын үсэг зурлаа.
Улс төр

Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж буй. Тэгвэл нийт 57 гишүүн хуралд оролцсоноос 47 гишүүн дэмжиж, 82,5 хувь Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Улс төр

Хотын даргыг томилох НИТХ-ын хуралдааныг ирэх лхагва гарагт товлов
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн (2018.01.11-ний өдөр) хуралдаанаар Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Улс төр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсгээ зурлаа
УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд өчигдрөөс байрлуулж эхэлсэн. Тус самбарт Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар өчигдөр гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр уг УИХ-ын гишүүд тарах тогтоолын төсөлд Ж.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурлаа.
Улс төр


























