НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Ерөнхий сайд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.
Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улс төр

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Улс төр

ЗТХ-ийн сайд “МИАТ” ТӨХК-тай холбоотой асуудлуудад Т.Тамираас тодруулга авлаа
Т.Тамирын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүд нь захиалгатай, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитын газраас өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит хийж байгаа гэсэн тайлбарыг салбар хариуцсан сайддаа өгсөн байна.
Улс төр

Ж.Батзандан: С.Баяр гуайг Эрдэнэтийн 51 хувь, Оюутолгойн асуудлаар нь нээлттэй сонсголд урья байз
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйх ёстой болж таарсан талаар хэвлэлүүд өнөөдөр өглөөнөөс хойш мэдээллэж буй. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр шүүхэд өгч буйгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлалаа.
Улс төр

Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны харьцуулсан тайлан
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар 2016 онд байгуулагдсан Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өндөрлөөд байна. Энэ удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд 2016 оны намрын, 2017 оны хаврын, 2017 оны намрын гээд гурван удаагийн ээлжит чуулган хийгээд байгаа билээ.
Улс төр

Ж.Батзандан: Уучлал гуйх тухай ойлголт байхгүй
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцжээ. Тодруулбал, Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өөрийг нь гүтгэж, нэр хүнд, алдар нэрийг нь гутаасан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн иргэдтэй тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзаж, ярилцлаа.
Уулзалтыг нээж Ерөнхийлөгч “Булган аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа.
Улс төр

Хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулдаг байгаа. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж дараах хуулийн төслүүдийг багтаажээ.
Улс төр

Цагаачлуулж болох гадаад иргэдийн тухай төслийг УИХ-ын гишүүд хэлэлцэхийг дэмжсэнгүй
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцуулсан байна.
Улс төр

Сүү үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоод хамтран ажиллах санал гардууллаа
Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт болсон билээ.
Улс төр

Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганболд өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Улс төр






























