УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой
Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө
Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ ПАКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШЕХБАЗ ШАРИФТАЙ УУЛЗЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.
Улс төр

12 гишүүн гадаад томилолттой байна
УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн /2024.10.17/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд нээлттэй өглөө. Өнөөдрийн байдлаар гадаад томилолттой 12 гишүүн байгаа бол дөрвөн гишүүн эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй, нэг гишүүн чөлөөтэй байна.
Улс төр

“Цаснаас хамгаалах хашаа” төслийн багийнхантай уулзав
Цаснаас хамгаалах хавтан нь ган хавтангийн материалаар хийгдсэн, салхины хурд хүчийг бууруулах, замын аюулгүй байдлыг хангах, цасан шуурганаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг бууруулахад зориулагдсан хавтан юм байна.Японд өвөл хэдийгээр дулаахан болдог ч Хоккайдо, Тоохокү, Хокүрикү зэрэг цас их унадаг бүс нутагт өвлийн улирлын турш замын аюулгүй байдлыг хангахад зориулан автозамын салбарт энэхүү хамгаалалтын хашлага, хавтанг илүү өргөн хүрээтэй ашигладаг аж.
Улс төр

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
Тэрбээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах нь нэгэн цогц ойлголт, тус тусад нь авч үзэх боломжгүйг тэмдэглэлээ.Цаашид бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа
Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Улс төр

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДТАЙ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА
Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг аюул заналхийлэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, эдгээр сорилтыг даван туулахын тулд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд улс орон бүхэн санаа тавьж байгаа цаг үед энэхүү хурал болж байна.
Улс төр

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА М.В.МИШУСТИНТЭЙ УУЛЗАВ
ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв.
Улс төр

Ё.Отгонбаяр "Бадрах Энержи" компанийн дэд захирлаар томилогджээ
“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлжээ. 2016 оноос гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм.
Улс төр

Ц.Баатархүү: Тоон гарын үсгийг хэрэглэхэд хялбар технологи нэвтрүүлнэ
оёр шалтгаан байна. Нэгдүгээрт, иргэд хэрэглэхэд хэцүү байна.Өөрөөр хэлбэл, зарим нэг технологийн шийдэлд тоон гарын үсгийг дэмждэггүй, зарим дээр нь дэмждэг байх жишээтэй. Тэгэхээр технологийн шийдлийг жирийн иргэд ашиглахад хялбар болгох хэрэгтэй.
Улс төр

Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо
А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн.
Улс төр

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн.
Улс төр

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.Энэ удаагийн өдөрлөг өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд болно.
Улс төр

Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир усны стандарт шинэчлэгдэн батлагдлаа
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүн бүхий хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталсан.
Улс төр

“Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ оны 04 дүгээр сард УИХ-аас баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т бүх шатны төрийн албан хаагчдыг ёс зүйн багц цагийн цахим сургалтад жил бүр хамруулна гэж заасан. У
Улс төр

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42428, мөрдөн байцаалтын 3427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Улс төр




























