Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

800 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн 940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86%-ийг буюу 808 мянган га газрыг тусгай хамгаалалтад аваад байна.
Нийгэм

Т.Гантулгад иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж, мөнгөн тусламж үзүүллээ
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Гантулгад “Ашидын гүүр” ТББ-аас иж бүрэн тавилгатай таван ханатай гэрийг бэлэглэсэн бол Онцгой байдлын ерөнхий газраас гурван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 495 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 12 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Нийгэм

“ЗӨВ ДАДАЛ-20” ДИЖИТАЛ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна.
“GOOD HABITS 20 буюу “Зөв дадал 20” дижитал чуулганыг нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор үзэл санааны соён гэгээрүүлэгчдийг хамруулахаар бэлтгэж байна.
Нийгэм

Нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ ажилтан, албан хаагчиддаа дэмжлэг үзүүллээ
Коронавируст халдвар цар тахлаас болж дэлхийн олон улс орны эдийн засаг хямралд орж, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсон, ажилчид санхүүгийн хүндрэлтэй тулгарсаар байна. Манай улсын Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цар тахлаас болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I дүгээр бааз түр зогсолт хийж ажилчдын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн.
Нийгэм

“Автобус 1” баазын 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ
“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад байв. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм.
Нийгэм

Б.Эрдэнэчимэг:Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ
Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана.
Нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш буюу 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Нийгэм

Ойн цэвэрлэгээний ажил энэ сарын 22-ныг дуустал явагдана
“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 онд “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/602 дугаар тушаал гаргасан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна.
Нийгэм

Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2020.12.14-ний өдрөөс ажиллаж эхлэх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг баталж гаргалаа.
Нийгэм

57000 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавируст (ковид-19) халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд нийслэлийн иргэдийг хамруулах ажлыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд 41 шинжилгээний цэгт зохион байгууллаа.
Нийгэм

PCR шинжилгээний хариу батлагдах хүртэл Архангай аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаасныг мэдэгдлээ
Өнөөдөр буюу 12-р сарын 09-нд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарчээ. АОК-оос хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд тус иргэний сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ЗӨСҮТ-рүү тээвэрлэн илгээсэн байна.
Нийгэм

Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх "Зүүн бүсийн үйлдвэр" ашиглалтад орлоо
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Агаарын бохирдлыг 80 хүртэл бууруулах томоохон зорилтыг тусгасан. Энэ хүрээнд сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Нийгэм

Баянгол дүүрэг 20000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулж дуусгажээ
Баянгол дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлыг хэрэгжүүллээ. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон.
Нийгэм





























