Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна.
Нийгэм

Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
Хөл хорионы өдрүүдэд нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нийгэм

Төрөлжсөн төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө
Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлууд улсын хэмжээнд хийгдэж байна.
Нийгэм

Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг нь Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Нийгэм

Хан-Уул дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамруулжээ
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
Нийгэм

ДАЛХААГИЙН НОРОВ
(1951-2020)
Монгол Улсын төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Далхаагийн Норов 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөв. Д.Норов нь 1951 онд Говь - Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1961 онд бага сургууль төгсөөд нутагтаа малчин, уурын зуухны галчаар ажиллаж байгаад 1967 оноос АУДуС -д суралцан хүний бага эмч болж,
Нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна
Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит II дугаар хуралдаан үргэлжилж байна
Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн ИТХ ээлжит II хуралдаанаа цахимаар хуралдуулж, нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэлийн 2021 оны төсөв батлах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэж, түр завсарласан. Тус хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлж байна.
Нийгэм

Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна
Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зураг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Нийгэм

БГД-т орон нутаг явах 8782 иргэн “КОВИД-19”-ын шинжилгээнд хамрагджээ
УОК-ын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд нийт 8782 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.
Нийгэм

Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэх тооцоолол гарчээ
Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт хөл хорионы дэглэмийг сахиулснаар тархалт хэрхэн буурах таамаглалыг математик тооцооллоор үзүүлсэн байна.
Нийгэм

70.000 өрх бүрээс нэг иргэнийг “Ковид-19”-ын шинжилгээнд хамруулна
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо.
Нийгэм

Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авдаг болно
Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж,
Нийгэм

100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2021-2024 оны хооронд Увс нуур, Хяргас нуур, Хар-Ус нуур, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаа нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт зэрэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна.
Нийгэм






























