Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
 Фэйсбүүкийн хуурамч хаягийг цэгцэлнэ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жеф Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. 
Энэ үеэр Ази Номхон далайн бүс болон Монгол Улсын фэйсбүүк хэрэглээний тухай ерөнхий мэдээллийг захирал Жорж Чэн өгчээ. Мөн фэйсбүүкийн үйлчилгээний стандартын талаар танилцуулсан аж.

Монгол Улс нийт 1,5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Фэйсбүүк нь үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах талбар болсон. Гэсэн ч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байгаа аж.  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар фейсбүүкийн хуурамч хаягийг цэгцлэх, зүй бус явдлаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавьсан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан