Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав газруудын 60-70% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 40% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км байна.
Нийгэм

Нөөцийн махыг хүнсний 405 дэлгүүрээр борлуулна
Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 26-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран, Нийслэлийн Мал эмнэлгийн Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Д.Сумъяабазар: “Эко констракшн”-ыг хуулийн хүрээнд ажиллуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм.
Нийгэм

Алтанбулагийн хилээр 49 иргэнийг татан авна
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр 15-18 цагийн хооронд зохион байгуулна.
Хилийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийгэм

“Корэйн Эйр” компанийн нислэг 21:00 цагт газардах хуваарьтай байна
Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас жил гаруй хугацаанд Сөүл-УБ чиглэлд нислэг үйлдээгүй “Корэйн Эйр” компанийн нислэг өнөөдөр хийгдэнэ. Тус нислэг 21:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Нийгэм

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм

Цагаан нөмрөгт баатрууддаа олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье
Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа!
Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.
Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Нийгэм

Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
Нийгэм

НИТХ-аас гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2016-2020 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээллийг сонсож, цаашид хийхээр төлөвлөгөөний талаар хэлэлцсэн.
Нийгэм

Зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.
Нийгэм

ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Барилга, хот байгуулалтын яам “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгнө үү
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд есөн дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс цахимаар санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар байгуулсан.
Нийгэм

Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа
Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа.
Нийгэм

Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
Нийгэм






























