“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ.
Нийгэм

Хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэгт тоглуулахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв.
Нийгэм

“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, “Join me” компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Хүүхдийн зуслан, тоглоомын газар, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна.
Нийгэм

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг цахимаар гүйцэтгэх боломжтой болно
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, стратегийн хэрэгжилт, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн 4 тэргүүлэх чиглэл, 7 зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улсад гарсан ахиц, үр дүнгийн талаарх мэдээллийг нэг дороос авч ашиглах боломжтой “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан” цахим хуудасны эхний шатны хөгжүүлэлтийг хийлээ.
Нийгэм

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Нийгэм

Засаг дарга С.Амарсайхан тамгаа бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.
Нийгэм

Монгол Улсын хүн амын дундаж наслалт 2019 онд эмэгтэй 76, эрэгтэй 66 болжээ
Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” билээ. Хүн амын дундаж наслалт гэдэг нь (төрөх үеийн) шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа (жил) юм. Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.4 жил, эмэгтэй хүүхэд 76.0 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.
Нийгэм

Ховдод бүртгэгдсэн тарваган тахлын 2 сэжигтэй тохиолдол шинжилгээгээр батлагдлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, Өвчтний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд ирсэн бөгөөд биеийн байдал дунд байгаа аж. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтлын 146 хүнийг тусгаарлаж, хяналтад авчээ.
Нийгэм

4.7тн “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэжээ
Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн Сайра нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрч, 400 хайрцаг буюу 4.7тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэжээ.
Нийгэм

Давхар цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ
Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан автобус 36-гааг шугаманд явуулна.
Нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад олгох орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн Орон сууцны корпорацаас гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах, залуу гэр бүлийг дэмжих, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр зэргийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Зарим онцлох ажлаас дурдвал Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын аманд 2000 өрхийн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр эхлүүлэв.
Нийгэм































