АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Цэргийн төв эмнэлэг бэлэн байдлаа хангажээ
Онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.
Нийгэм

Ховд аймгийн рестарон, зоогийн газрууд иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй боллоо
Өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын яаралтай авч хэрэгжүүлж ажиллах шаардлагатай хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт хог ачиж тээвэрлэх хуваарийг нэгдсэн стандартад оруулна
Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг нэгдсэн хяналт зохицуулалттай болгох, үйл ажиллагаа, хуваарь графикийн мөрдлөгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.
Нийгэм

Галт тэрэгний хөдөлгөөн эрчимжиж, гармын ачаалал нэмэгдэнэ
Төмөр замаар тээвэрлэх төр, хувийн хэвшил, иргэдийн ачаа өдөр бүр өсөхийн хирээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тийм учраас УБТЗ өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн шинэ системийг ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна.
Нийгэм

"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК-ийн гурилнаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамрууллаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Улаанбаатар гурил ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

Орхон аймаг цэнгээний газруудын үйл ажиллагааг ирэх сар хүртэл зогсоолоо
Орхон аймгийн Онцгой комисс хуралдаад шийдвэрээ гаргажээ. Гаргасан шийдвэрүүдийг нь танилцуулъя.
1. Өнөөдөр буюу 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баар, караокены үйл ажиллагааг 3-р сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох
Нийгэм

Замын-Үүд боомтод өвчний сэжигтэй зорчигчийг тусгаарлав
Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирсэнийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.
Нийгэм

Говь-Алтай аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар 02.12-ны өдрийн 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 02.12-ны өдрийн 07:00 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Нийгэм

Цахилгаан автобусыг ирэх сараас туршилтаар үйлчилгээнд гаргана
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.
Нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 12-нд Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.
Нийгэм

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 1112 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 44886-т хүрсэн бол 4638 хүн эдгэрчээ.
Нийгэм

Хараагүй хүмүүс “Мазаалай” ариун цэврийн цаас үйлдвэрлэж байна
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нар энэ сарын 10-нд “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-т ажиллалаа. Тодруулбал МҮЭ-ийн холбооны төлөөлөл өөрийн гишүүн байгууллага болох Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр өнгөрөгч онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас тус үйлдвэрт 250 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг төсөвт суулгаж байсан билээ.
Нийгэм

Т.БАЯРХҮҮ:95 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө, мөнгөний асуудал яригдаж байна. Энэ эцсийн тоо биш
Оффшор бүсээс Монголд 300-гаад тэрбум төгрөг орж ирсэн гэсэн мэдээлэл ойрын үед онцлох сэдэв болж хувираад байна. Энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд ч АТГ-аас асуулт нэхэж, жагссан. Тэгвэл АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс оффшор бүсээс орж ирсэн гэх мөнгөтэй холбоотой тайлбар тодруулга авлаа.
Нийгэм

2020 оны НӨАТ-ын буцаан олголтыг УЛИРАЛ бүр олгоно
НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн УЛИРАЛ бүр олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу 1 дүгээр улирлын буцаан олголтыг тус оны 4-р сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгож байхаар болсон.
Нийгэм

Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Мураками Мэй, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.
Нийгэм

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 1017 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 43027-д хүрсэн бол 3998 хүн эдгэрчээ.
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлнэ
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааны менежментийн шинэ тогтолцоог бий болгож, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулах зорилгоор “ISO-9001”, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хангах зорилгоор “ISO45001” стандартыг тус тус нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Нийгэм

Тахианы мах импортлогч 5 ААН-ийн үйл ажиллагаанд шалгалт хийгдлээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан тахианы мах импортлогч 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Нийгэм


























