АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Эксперт: Шинэ коронавирүсийн халдвар томуугийн өвчлөл шиг байнгын байж магадгүй
БНХАУ-ын Инженерийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, амьсгалын замын халдварын эксперт Ван Чэнь Лхагва гарагийн орой CCTV-д өгсөн ярилцлагадаа шинэ коронавирүсийн шалтгаант уушгины хатгалгаа нь томуу шиг урт хугацааны турш үргэлжилдэг архаг өвчин байж болзошгүй юм гэсэн байна.
Нийгэм

Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэл дэх хөдөлгөөнийг хориглолоо
Дээрх чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хяналтын постонд тавих хяналтыг чангатгах зорилгоор Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт байрлах Цагаан арал болон Хориудын постонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
Нийгэм

Зудын эрсдэлийн судалгаагаар Говь-Алтай аймаг “өндөр эрсдэлтэй” гэж гарчээ
Онцгой байдлын ерөнхий газраас ХХААЯ-ны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх мэдээлэл, Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээ, мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ган зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу 21 аймгийн зудын эрсдэлийн тойм судалгааг хийлээ.
Нийгэм

Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хянаж байна
Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлрүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд 8 шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.
Нийгэм

БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫН ТҮЛХҮҮРИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
БНСУ, Монгол улсын Засгийн газар хооронд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн протокол(RD)-ын дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA) нь 2135м2 талбай бүхий лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд улсын комиссын 2020/120 дугаартай акт, барилгын зураг төсөл, барилгад суурилагдсан тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл, ашиглах заавар, гарын авлага, барилга угсралтын явцад үйлдсэн акт, түлхүүрийн хамт хүлээлгэн өглөө.
Нийгэм

Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлогтой.
Нийгэм

Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж,
Нийгэм

“Эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сүхбаатар аймаг энэ сарын 23-наас эхэлж авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны хуралдаанаар тус аймгийн бүх сумдаас гарах болон сумд руу орох авто машины хөдөлгөөнийг 02 дугаар сарын 23-ны 18 цагаас 26-ны өдрийг дуустал хязгаарлахаар боллоо.
Нийгэм

Адууны мах, аарц түлхүү хэрэглэхийг ХХААХҮЯ-наас уриаллаа
Амьсгалын замын халдварт өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Аарц нь цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг, С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулдаг.
Нийгэм

Дорнодод 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, Ө-46°58’12” У-116°19’30”/ 02.19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт ирүүлжээ.
Нийгэм

С.Амарсайхан:Амны хаалтыг нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж хэрэглээгээ хангах хэрэгтэй
Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.
Нийгэм

ИЛ ЗАДГАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Иргэд зориулалтын бус орчинд ил задгай, машинаас худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.
Нийгэм

С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм.
Нийгэм

“Монголын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг Варшав хотноо гаргана
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав. Энэ онд Польш, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй.
Нийгэм

Халдварын сэжигтэй БНХАУ, ОХУ-ын 15 зорчигчийг буцаасан байна
Шинэ коронавирус COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс 01.06-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна.
Нийгэм

АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖТАЙ мэдээлэлд итгэхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа
Дэлхий даяар коронавирусийн халдварын нийт тоо 75,122, нас барсан хүний тоо 2,005 болсон бол халдвар туссаны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 12,624 болжээ. Халдварын голомттой хөрш зэргэлдээ манай улсын хувьд “Өндөр эрсдэлтэй” орны тоонд орсон. Тиймдээ ч иргэдийн дунд халдвар тархсан байх магадлалтай гэсэн айдас байсаар байна. Ийм цаг үед санаатай болон санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан хэргүүд сүүлийн үед гараад буй. Хуулийн байгууллагууд шуурхай ажиллаж худал мэдээлэл тараасан этгээдүүдийг олсныг өмнө нь бид мэдээлсэн.
Нийгэм



























