МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
ИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ
ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа
Хүннү дэд станцын кабель шугамын угсралтын ажил бүрэн дуусжээ
Говийн бүсийн ХАА-н үйлдвэрийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх шаардлага тулгарч байна
Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран хүүхдэд зориулсан номын чанарыг сайжруулна
ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД БОЛЛОО
Ц.Содномдорж арслан цолныхоо хүндэтгэлд түрүүлэв
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Д.Нямхүү: Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарласан. Шинжилгээний хариу нь сөрөг гарлаа. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн хүмүүсээс коронавирус илрээгүй.
Нийгэм

Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Нийгэм

“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө.
Нийгэм

Ж.Алдаржавхлан: “Яармаг” төслийн орон сууцууд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан хороолол байх ёстой
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршил тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Ингэснээр Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төсөл хэрэгжихээр боллоо.
Нийгэм

Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ.
Нийгэм
Д.Нямхүү:16 дахь тохиолдол болсон иргэнээ ХӨСҮТ-д авчран эмчилгээнд оруулсан
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Энэ хүнийг ХӨСҮТ-д авчран тусгаарлаж эмчилгээнд оруулсан. Өмнө нь батлагдсан тохиолдлын хавьтлуудыг тусгаарласан байсан учраас ойрын хавьтал болох 15 хүнийг авчирч хяналтад оруулсан. Хавьтлуудын судалгаа үргэлжилж байна” гэв.
Нийгэм

Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг.
Нийгэм

СӨҮЛ-УЛААНБААТАРЫН ОНГОЦООР БНСУ-Д СААТУУЛАГДСАН 55 ИРГЭН ИРНЭ
БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.
Нийгэм

Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
Он гарсаар 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ.
Нийгэм

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ
Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгох талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Д.Нямхүү:Тохиолдлын тоо дахин нэгээр нэмэгдэж, 16 боллоо
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "4 сарын 7-нд сэжигтэй тохиолдол Монгол Улсын хэмжээнд бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа 5 иргэнд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийгэм

Ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг 3 дахин нэмлээ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмлээ. Шинэчилсэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.
Нийгэм
































