Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Археологич, Академич Д.Дорж" номын нээлт болно
11.00 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын ивээл дор зохион байгуулах “Season’s Greetings” зүймэл даавуун урлалын үзэсгэлэн, худалдааны нээлт болно.
Нийгэм

Г.Нэргүй:Нэг хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа
Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна.
Нийгэм

“Ухаалаг тээврийн системийн төлбөр тооцооны шийдэл” хэлэлцүүлэг болно
Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой
Нийгэм

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгин газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна
Нийгэм

Махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр болно
Энэ сарын 5-20-нд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
Нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

“Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын барилга дээр туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд “Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнейшнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа.
Нийгэм

Орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2019 оны 12 сарын 04-ний өдрийн хурлаар Орон сууц эзэмших эрх бүхий хавсралтад дурьдсан 25 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтүүдийг үндэслэн орон сууц эзэмших эрх олгогдсон "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн 3 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгэм



























