АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Нийгэм

Том оврын машинууд мөргөлдөж их хэмжээний түлш асгарчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашинтай “Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн “Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин мөргөлдсөн осол гарчээ.
Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний явуулын оношилгоо болон хяналт шалгалтын ажил эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Нийгэм

Замын цагдаагийн гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Тээврийн цагдаагийн албаны баруун талын шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөн нээгдсэн тул иргэд жолооч та бүхэн Нарны замаас зүүнээс баруун гар тийш зорчихдоо баруун гар тийш эргэн зургийн дагуу хөдөлгөөнд оролцож Их монгол улсын гудамж руу орох боломжтой болсон тул тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Нийгэм

Хувь хүний гар дээрээс хүнсний түүхий эд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Нийгэм

Дуучин Б.Амархүүд 2 жилийн хорих ял оноолоо
Дуучин Б.Амархүү өнгөрсөн сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхыг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Өнөөдөр шүүх хурал болж Б.Амархүүд 2 жил хорих ял оноолоо.
Нийгэм

Хүндэтгэлийн чуулганаар Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм.
Нийгэм

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ
Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж дуусжээ. Тус газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг энэ оны зургаадугаар сард байгуулагдаж улмаар 30 гаруй ажил тусгагдсан төлөвлөгөөг долоодугаар сард батлуулан бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд энэ аравдугаар сарын нэгэн гэхэд 100 хувь биелэгджээ.
Нийгэм


































