НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ

Кастрог дэмжигчид болон эсэргүүцэгчид Испанид мөргөлджээ
Испанийн нийслэл Мадрид хотын Кубын ЭСЯ-ны дэргэд Фидель Кастрог дэмжигчид болон эсэргүүцэгчид цугларсан нь сүүлдээ мөргөлдөөн болж хувирчээ. Кастрог дэмжигчид Кубын болон Испанийн коммунист намын далбаа барин “Куба, Фидель, Че Гевар мандтугай” гэсэн уриа хашгирчээ.
Харин эсэргүүцэгчдийн дунд байсан Кубад төрсөн хүмүүс Кастрогийн улстөрийн дэглэмийн эсрэг үг хэлж, уриа хашгирч байв. Үүнээс үүдэн бие биеэ гутаасан үг хэлсний улмаас харилцан зодолджээ.
Эрүүл мэнд

Ажил хаялтаас үүдэн “Lufthansa” 20 сая еврогийн алдагдалд орлоо
Германы агаарын тээврийн “Lufthansa” компанийн нисгэгчид сүүлийн хэдэн өдөр ажил хаяснаас үүдэн гурван мянган нислэгийн хуваарийг өөрчилж, 350 мянган зорчигчид хүндрэл учруулжээ. Авиа компани нийтдээ 20 сая еврогийн хохирол амсаад байгаа аж.
Эрүүл мэнд

Клинтоны зөвлөх Рубин “АНУ Путиний урхинд орсон” гэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Хилари Клинтоны ерөнхий зөвлөх Жеймс Рубин Францын “Le Monde” сонинд ярилцлага өгөхдөө францчууд улс орныхоо тэргүүнийг зөв хүнээр сонгохын тулд Путинээс аль болох эмээж байхыг зөвлөсөн байна.
Эрүүл мэнд

Трамп: Фидель Кастро бол харгис дарангуйлагч байсан
“Өөрийн ард түмнээ бараг 60 жил дарангуйлсан энэ харгис дарангуйлагч нас нөгчсөн тухай өнөөдөр дэлхий дахин ярьж байна. Фидель Кастрогийн үйлдсэн эмгэнэл, үхэл зовлон бүхнийг мартах учиргүй. Манай засаг захиргаа Кубын ард түмнийг эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн замаа эхлүүлэхэд боломжтой бүхнээр туслах болно” гэж Трамп мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Фидель Кастро нас нөгчсөнд улс орнууд эмгэнэл илэрхийлж байна
Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега Фидель Кастрог нас барсанд гашуудан улс даяар ес хоног эмгэнэл илэрхийлэх тогтоол гаргажээ. Үндэсний энэ гашуудлын үеэр байшин барилга, хөлөг онгоц дээрх Никарагуагийн төрийн далбааг бөхийлгөх юм. Засгийн газар Кастрог нас барсан тухай мэдээ аваад шокод орсон гэж тэмдэглэжээ.
Эрүүл мэнд

Кубын удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бямба гаригт 90 насандаа өөд боллоо хэмээн түүний дүү Кубын өнөөгийн удирдагч Рауль Кастро төрийн телевизээр зарласан байна. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулах юм байна.
Эрүүл мэнд

Австралийн хамгийн зартай терористыг Туркт саатууллаа
Австралид хамгийн зартай, эрэн сурвалжлагдаж байсан алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчин Нил Пракашийг Туркийн эрх баригчид баривчиллаа хэмээн австрали, туркийн эх сурвалжийг үндэслэн телевизийн ABC суваг баасан гарагт мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Янукович: Крымыг алдсан нь “майдан”-ы үр дагавар
Улс орноо хямрал, мөргөлдөөнд хүргээд өөрөө Оросын ивээлд орон эх орноосоо зугтааж гарсан Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович ОХУ-ын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж “Крымд бүх нийтийн санал асуулга болж Орост нэгтгэсэн нь “евромайданы- үеэр хэт даврагчдын явуулсан өдөөн хатгах үйл ажиллагааны уршиг” гэж мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Кубаньд сургууль хийж шүхрээр буусан гурван десантч алга болжээ
ОХУ-ын Краснодарын хязгаарын Темрюкскийн районд хээрийн сургууль хийх үеэрээ шүхрээр буугаад сураггүй алга болсон цэргийн өмнөд тойргийн гурван десантчыг хайж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Новороссийскийн цэргийн нэгтгэлийн тэр дайчид заасан цэгээс өөр газарт, Кубань голд газардсан бололтой.
Эрүүл мэнд

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд 4 хувь болтол уналаа
Авлигын хэргийн улмаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр хүнд дөрвөн хувь болтол буурлаа гэж социологийн судалгааны Gallup Korea албаны эх сурвалжаас аван Reuters агентлаг өнөөдөр мэдээллээ.
Энэ судалгаагаар төрийнхөө тэргүүнийг дэмжиж байгаа гэсэн үзүүлэлт хамгийн доод хэмжээнд хүрсэн бол түүний үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа хүмүүсийн хувь 93 хувьд хүрчээ.
Эрүүл мэнд

Хятадад барьж байгаа цахилгаан станцын шат гүүр нурж 74 хүн амь алдлаа
Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Фэнчэн хотод барьж байсан цахилгаан станцын барилгын цамхгийн хийц нурснаар амь үрэгдсэн хүний тоо 74 хүрлээ хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
Пүрэв гарагийн орой болсон ослоор анх барилгын гадуурх шат гүүрэн дээр ажиллаж байсан 68 хүн амь алдлаа гэж мэдээлсэн юм. Амь алдагсдын дийлэнх нь залуу барилгачид байсан гэж хятадын төв телевиз дамжуулжээ.
Эрүүл мэнд

Казахстан улс нийслэлээ Назарбаев болгон нэрлэж магадгүй
“Манай орны бүтээн байгуулалтад анхны Ерөнхийлөгч ард түмний тэргүүн Нурсултан Назарбаевын оруулсан хувь нэмрийг тэмдэглэн нэрийг нь Улсын Үндсэн хуульд дурдах хэрэгтэй. “Ел басы” буюу үндэсний удирдагчийн нэрийг нийслэл хот, улс орны бусад чухал объектуудад өгье” гэж арванхоёрдугаар сарын 16-нд тэмдэглэх Казахстаны тусгаар тогтнолын 25 жилийн тухай тунхгийн төсөл хэлэлцэх үеэр парламентын доод танхимын депутат Куаныш Султанов мэдэгджээ.
Эрүүл мэнд

Далай лам АНУ-д очиж Трамптай уулзана
Бурхны шашны тэргүүн, дээрхийн гэгээн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг тангаргаа өргөсний нь дараа очиж уулзана гэдгээ Монгол Улсад айлчлах үеэрээ мэдэгдлээ.
“АНУ-д айлчлахад тодорхой бэрхшээл байгаа ч гэсэн би очиж шинэ Ерөнхийлөгчтэй уулзах болно” гэж түүний мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулсан байна.
Эрүүл мэнд

Трампын Оростой дотносох боломжгүй 7 шалтгаан
Трампын үйл ажиллагаа нь Европдахь АНУ-ын холбоотнуудын ашиг сонирхлын эсрэг, Кремлийг хариуцлагаас зайлсхийх боломж олгох вий хэмээн Конгресс дэх хоёр нам болгоомжилж байна. “Оросын хавар” гэх Трампын төлөвлөгөөний эсрэг тэмцэл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Сенатын танхимын Батлан хамгаалах хорооны тэргүүн Жон Маккейн Сирид үйлдэж байгаа Оросын цэргийн гэмт хэргийн эсрэг зогсох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Эрүүл мэнд

Хятадад 56 машин мөргөлдөж 17 хүн амь алдлаа
Хятадын Шаньси мужид олон тооны машин мөргөлдсөний улмаас амь алдсан хүний тоо 17 хүрлээ гэж Хятадын олон улсын радио (CRI) мэдээлж байна. Бээжин, Куньминийг холбосон авто зам дээр 56 машин мөргөлдсөн энэ ослын улмаас өөр 37 хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хүргэжээ. Нойтон цас орж халтиргаа гулгаа үүссэн нь ослын гол шалтгаан болсон байна.
Эрүүл мэнд

Калифорничууд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулгад бэлтгэж байна
Калифорни мужийг АНУ-ын бүрэлдхүүнээс гаргах талыг баримтлагчид энэ талаарх бүх нийтийн санал асуулга явуулах тухай өргөдлөө мужийнхаа Ерөнхий прокурорын газарт өнгөрсөн даваа гарагт гардуулж өглаа гэж Los Angeles Times сонин мэдээллээ.
Өргөдөл санаачлагчид энэ баримт бичгээ Их британи Европын холбооноос гарах санал асуулгаа Brexit гэж нэрлэсэн жишгээр “Calexit: Калифорниг тусгаар тогтнуудах тухай 2019 оны санал асуулга” гэж нэрлэсэн байна.
Эрүүл мэнд

Нью-Йорк хууль бус цагаачдын эсрэг Трампыг дэмжихгүй гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдыг эрэн хайж, саатуулаад эхлэвэл Нью-Йорк хотын захиргаа энэ ажиллагааг нь дэмжихгүй, оролцохгүй гэж Америкийн том хотын мэр Билл де Блазио мэдэгдсэн байна. Нью-Йоркийн “Cooper Union” коллеж дээр хэлсэн үгэндээ тэрээр хууль бус оршин суугчдыг эрэх, ажиллагаанд манай хотын албад холбооныхонд туслахгүй, яагаад гэвэл энэ нь
Эрүүл мэнд

Трамп засаглалынхаа эхний 100 хоногт хийх ажлаа танилцууллаа
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп төрийн тэргүүний тангараг өргөснийхөө эхний өдрөөс сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байсан ажлуудынхаа гол гол амлалтаас ажлаа эхэлнэ гэж мэдэгдсэн.
Мөн төрийн эрх мэдэл шилжүүлэх асуудал хариуцсан хэсэг “маш идэвхтэй, бас амжилттай ажиллаж байна” гэжээ.
Эрүүл мэнд


























