ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ
Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав
Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ
ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа

АНУ-ын сонгууль Обама vs Ромни
АНУ-ын сонгуулийн үр дүн зөвхөн Америкийн гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа зуу зуун мянган хүний одоо ба ирээдүйд нөлөөлөх нь гарцаагүй. Тэгэхээр Обама, Ромни хоёрыг хэн нь хэн бэ гэдгийг сонирхоё. Улс төрийн бодлого, хувь хүн талаас нь хэн нь бидэнд ямар ашигтай мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг үзэцгээе.
Эрүүл мэнд

Цахим засаглал & аюулгүй байдал
Өчигдөрхөн “GhostShell” нэртэй хакеруудын бүлэглэл ОХУ-ын эсрэг кибер дайн зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хакерууд Оросын Засгийн газар, яамд, тусгай албад, төрийн мэдлийн том корпорацуудын сайтуудыг эвдэн нууц материалуудыг нь олон нийтэд илчлэн тавих аж. Дайн эхлүүлсний тэмдэг болгож төрийн олон зуун мянган албан хаагчийн И-мэйл хаяг, түүний нууц үг, Засгийн газрын сайтуудад нэвтрэх эрх, нууц үг ба хаалттай мэдээллүүдийг дэлгэн тавьж үзүүлжээ.
Эрүүл мэнд

Урьдчилсан санал хураалтаар Обама тэргүүлж байна
Өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын төрийн тэргүүний төлөө өрсөлдөх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Хамгийн сүүлд Огайо, Колорадо мужид болсон урьдчилсан санал асуулгаар Барак Обама тэргүүлж явна.
Эрүүл мэнд

Иракын дэд ерөнхийлөгчид дахиад цаазын ял оноолоо
Иракын шүүх өчигдрийн хуралдаанаараа Иракын дэд ерөнхийлөгч асан Тарик аль-Хашимд цаазаар авах ял эчнээгээр оноожээ. Түүнийг төрийн өндөр албан тушаалтнуудыг алуулахаар бие хамгаалагчдаа явуулсан гэж буруутгасан байна. Тарик аль-Хашим бол Иракын сунитын нийгэмлэгийн төлөөлөл юм.
Эрүүл мэнд
НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ БУЯНААР 10 САЯ ЮАНЬТАЙ
Зургаан жилийн өмнө Бээжинд ажилладаг Ху овогт инженер нь “Мо Янь Зуй” гэдэг нэртэй архины брэндийг албан ёсоор бүртгүүлжээ. Үүнийг орчуулбал “Согтуу үедээ дуугүй яв” гэсэн утгатай ч өөрөөр “Согтуу Мо Янь” гэж орчуулж болох юм байна. Гэтэл энэ жил Хятад зохиолч Мо Янь утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж улсынхаа хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон билээ.
Эрүүл мэнд

Эксүүд юу хийдэг вэ
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна гэдэг мэдээж сайхан. Ямагт олны анхаарлын төвд. Бараг хязгааргүй шахуу эрх мэдэлтэй. Тусгай хамгаалалттай. Бүгдэд тушаана. Хоол унднаас эхлээд хувцас, унаа хүртэл бүгдийг улс даана.
Гэвч ардчилсан тогтолцоотой улс л бол насаараа Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд хийх боломжгүй.
Эрүүл мэнд

Нэр дэвшигчид нь хар шил зүүхгүй, сонгогчид нь хэнийг ч дугуйлахгүй байж болох Америкийн сонгуулийн тухай хачирхалтай 8 баримт
Сонгуулийг яагаад дандаа мягмар гаригт товлодог вэ?
АНУ Ерөнхийлөгчийн сонгуулиа арваннэгдүгээр сарын эхний мягмар гаригт хийж байхаар 1845 оноос тогтсоноос хойш өдгөө хүртэл мөрдөгдөж байна. Мягмар гаригийг сонгосон учир нь XIX зууны Америк хөдөө аж ахуй, газар тариалангийн орон байсан учир фермерүүдийнхээ хамгийн зав чөлөөтэй өдөрт тааруулсан нь энэ юм.
Эрүүл мэнд

Цахим хуудсуудыг өчиггүйгээр хаах хууль Орост хэрэгжиж эхэллээ
Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм.
Эрүүл мэнд

“Сэнди” хар салхи 20 тэрбум долларын хохирол учрууллаа
АНУ-ын зүүн эргийн нутгийг дайрч одоогоор 50 хүний аминд хүрээд байгаа “Сэнди” хар салхи тус улсад наад зах нь 20 тэрбум доллларын хохирол учруулаад байна гэж Kinetic Analysis компанийн тооцоолсноор Bloomberg мэдээллээ. Үүний 7-8 тэрбум нь хохирогсдын даатгалд зарцуулагдах хөрөнгө юм байна.
Эрүүл мэнд
































